"Хүн эрхэм" уриан дор ажиллах нь
Удирдагчид
Инженерүүд & Архитектурууд
Ажилчид
Ажилтны өсөлт, хөгжлийг дэмжих
Шинэ цагийн хөгжил, технологийн дэвшил, дэлхийн чиг хандлага, олон улсын трэндтэй хөл нийлүүлэн тасралтгүй суралцаж, бие биеэсээ суралцаж хөгжин, мэдлэг чадвараа ахиулахыг бид дэмждэг.
Great Place to Work
Ажилтны сэтгэл ханамжтай аз жаргалтай ажиллахад байгууллагын соёл хамгийн чухал хүчин зүйл бөгөөд ОУ-ын судалгааны Great place to work institute LLC-тэй хамтран байгууллагын соёл оо жил бүр хэмжиж байна.
2023 онд “Ажиллахад таатай газар” судалгаагаар Тэсо Пропертис Групп барилгын салбартаа анхдагч, Монголдоо 5 дахь “Ажиллахад таатай газар” гэрчилгээг баталгаажуулан авсан.
Энэхүү ажлын хүрээнд соёлын багц ажил болох "People First" ажиллахад таатай байгууллагын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
"Зөв" хуримтлалын сан
Ажилтан бүрийнхээ ирээдүйн санхүүгийн баталгааг хангах, урт хугацаанд үр бүтээмжтэй хамтран ажиллах зорилгоор ""Зөв хуримтлалын сан" хөтөлбөрийг 2020 онд байгуулсан. Энэхүү сангаар дамжуулан ажилтнууд хуримтлал барьцаалсан хүүтэй, хүүгүй зээл авах, хуримтлалаараа хөрөнгө оруулалт хийх боломжтой. Мөн ажилтнууд зөвхөн өөрийн цалингаасаа хуримтлал үүсгэхээс гадна байгууллагын зүгээс тухайн ажилтны сарын хуримтлуулсан дүнтэй ижил хэмжээгээр хуримтлал үүсгэж, нийт хуримтлалд давхар үр өгөөж тооцдогоороо онцлогтой юм.
Удирдлагад өгөх зөвлөмж
“Хүн төвт” соёлын түүчээ болсон удирдах чиг үүрэгтэй ажилтнуудад ажиллахад таатай нөхцөлийг бүрдүүлэх, удирдах чиг үүргийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэхэд чиглэсэн 4 бүлэг 22 зөвлөмжийг санал болгодог бөгөөд жил бүр манлайллын хөтөлбөрүүдэд хамруулдаг.
Monthly MVP
Ажлын үр дүнг бодитоор үнэлэх, сайшаан магтах соёлыг дэмжих зорилгоор сар бүрийн MVP буюу "Багийн хамгийн үнэ цэнэтэй ажилтан"-ыг тодруулж хамт олон, удирдлагын зүгээс сайшаал, урмыг өгдөг.
ProCare
Ажилтны хөнгөлөлт хангамж
-Утасны төлбөр, хоол, унааны төлбөр
-Цалин, хөлсний өсөлт
-Түлхүүр ажилтны хангамж
-Банкны хөнгөлөлттэй зээл
Төрсөн өдрийн цалинтай чөлөө
Төрсөн өдөр тохиож буй тухайн долоо хонгийн нэг өдөр
Уян хатан цаг
Өглөө 07:30-09:30
Орой 16:30-18:30
Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүд
Эрүүл мэндийн урьдчилсан үзлэг
-Эрүүл мэндийн даатгалын багц
-Жирэмсэн ажилтнуудын бэлгийн багц
-Сэтгэлзүйн сургалт зөвлөгөө
Хамтдаа аз жаргалтай
TESO Games - Олон төрөлт спортын их наадам
- E-Sport
- Хөлбөмбөг
- ТЭСО наадам
- 3Х3 /сагсанбөмбөг/
- Спорт наадам
Тэмдэглэлт баяр
- ТЭСО наадам
- Хүүхдийн баяр
- Мэргэжлийн баяр
- Шинэ жилийн баяр
Спортын коммунити
- Дартс
- Ширээний теннис
- Сагс
- Гар бөмбөг
- Хөлбөмбөг
Мэргэжлийн коммунити
- Pro engineering community
- Project Titans
Тогтвортой хөгжлийн коммунити
- Cozy club
- Жендер клуб
- Happiness club
Тэд юу гэж дүгнэж байна?
Байгууллагын соёлын нөлөөг дээшлүүлэх, нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлийг бий болгох, менежментийг сайжруулах зорлилгоор хийгддэг Great Place to Work судалгааны хамгийн өндөр
оноо авсан үзүүлэлтүүдээс хуваалцаж байна.