Холбоо барих

Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.

        Монгол Улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж 601
        Тэсо Пропертис
        Харилцагчдын худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.

        Тэсо Пропертис Групп нь дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

        Өнгөрсөн 13 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky Garden Residence”, “Palm Springs resort and villa” “Alpha Zone” хотхон зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.

        Тэсо Рийл Эстэйт
        Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт, маркетинг, хөрөнгийн менежментийг хариуцахын зэрэгцээ зах зээлийн судалгаанаас эхлэн хэрэглэгчид төслийг бүрэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг хянан ажилладаг.

        Тэсо Рийл Эстэйт ХХК нь Тэсо Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт,  маркетингийг хариуцдаг бөгөөд зах зээлийн хэрэглэгчдийн судалгаанаас эхлэн төслийг хүлээлгэж өгөх хүртэл харилцагчийн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх үйл ажиллагааг хариуцан ажилладаг болно. 

        Бид гэр бүл, байгаль дэлхий, цаг хугацааны үнэ цэнийг төсөл бүртээ шингээн бүтээн байгуулдаг.

        Домог Импекс
        Бид 2021 оноос барилгын салбарт шаардлагатай, ОУ-ын стандарт хангасан материалыг импортлон нийлүүлж Итали, Турк, Хятад зэрэг гаднын түнштэй харилцан 30 гаруй төсөлтэй хамтран ажиллаж байна.

        Домог Импекс ХХК нь  2021 онд дотоод болон дэлхийн стандартын техникийн  шаардлагыг  хангасан  барилгын   материалыг Монгол улсын зах зээлд импортлон борлуулах, харилцагч төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бараа материалаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Итали, Турк, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Польш, Япон зэрэг нийт олон арван улстай хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 

        Үүнд: Тэсо Пропертис группийн хэрэгжүүлсэн төслүүд болон   Барилгын материалын үйлдвэрлэлийн “ Тэсо индастриал парк” ХХК-ийн “чулуун хөвөн” болон сэндвичийн хавтангийн үйлдвэр зэрэг бүхий л түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

        01
        03

        Үл хөдлөх хөрөнгийн салбарт 13 дахь жилдээ

        Бид үл хөдлөх хөрөнгийн салбарын 13 жилийн туршлагыг шингээсэн, зах зээлийн судалгаа шинжилгээнд үндэслэсэн төслүүдийг бүтээн байгуулдаг.

        01
        03

        Хүн эрхэм

        Тэсо Пропертис Группийн концепци тодорхойлогчид, бизнес төлөвлөгчид, архитекторууд, бүтээн байгуулагчид бид төслийн үндсэн цэгээс төслийн дуусах цэг хүртэл ирээдүйг бодож, өнөөдрийг бүтээн хүн төвтэй бүтээн байгуулалтуудыг хөгжүүлдэг.

        01
        03

        Харилцагчид

        Бид төслийн судалгаанаас эхлээд концепц боловсруулалт, бизнес төлөвлөлт, архитектур төлөвлөлт, барилга угсралт хүртэл олон улсын болон дотоодын тэргүүлэгчидтэй хамтран ажилладаг ба бүх тал win & win байх зарчмыг баримталдаг.

        Хэрэглэгчид

        Барилгын салбарын худалдан авалт бол хүний амьдралд цөөн удаа тохиох чухал сонголтын нэг байдаг. Тиймээс бид төслүүдийнхээ чанар, хийцлэл төдийгүй хэрэглэгчийн амьдралын чанарыг сайжруулах, тасралтгүй өсөх үнэ цэн олгохыг эрмэлзэн ажилладаг.

        Хамт олон

        Бид салбарын шилдэг мэргэжилтнүүдийг дотоод болон гадаадад бэлтгэхийг зорьдог бөгөөд аюулгүй, таатай орчин бүрдүүлж олон улсын төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран ажиллах боломжоор ханган, салбартаа тэргүүлэгч болон өсөн дэвших бүхий л нөхцөлийг бүрдүүлдэг.

        Хүний нөөц

        Таны ирээдүйн карьер, хэтийн амжилтыг бид хамт бүтээлцэхдээ баяртай байх болно. Нээлттэй зарлагдсан ажлын байрны тухай дараах мэдээллийг илгээн хүлээн авна уу.

        Удирдагчид

        Бидний хамгийн тэргүүн зорилго Тэсо Пропертис Группийг нуруун дээрээ үүрч яваа ажилчдаа шилдэг манлайлагч удирдлагаар хангах, туршлагаараа тэргүүлэх, салбарын мэдлэгийг түгээхэд оршиж шилдэг удирдагчдыг гадаад болон дотооддоо бэлтгэдэг.

        Инженерүүд & Архитектурууд

        Барилгын салбарын гол хөдөлгөх хүч болсон Инженерүүд & Архитектурууд аюулгүй, таатай орчинд ажиллах, суралцах, мэргэжлийн мэдлэг дээшлүүлэх, салбартаа тэргүүлэгч байх, олон улсын шилдэг төсөл хэрэгжүүлэгчид,концепци боловсруулагчтай хамтран ажиллах, салбарын тэргүүлэгчдээс суралцах боломжууд нээгдсээр шилдэг инженерүүд болон өсөн дэвждэг.

        Ажилчид

        Бид ажилчдаа ажилд орсон цагаас эхлэн ажлын байранд хурдацтай дасах, хамт олондоо уусах, асуудлыг шийдэх, шийдлийг сонсох, мэдлэг чадварыг дээшлүүлэх, шинэ шийдэл, шинэлэг санааг хэрэгжүүлэх, дотооддоо төдийгүй салбартаа тэргүүлэх бүхий л боломжоор хангаж өгөхийг хичээн ажилладаг.

        Тогтвортой хөгжил

        Тогтвортой хөгжлийн бодлого бидний нийгмийн хариуцлага: Салбар бүрд хэрэгжүүлж буй бизнесийн үйл ажиллагаандаа бид байгаль орчин, нийгэмд ээлтэй эсэхийг нягтлан ажиллаж байна.

        Компаниуд

        Бид үл хөдлөх хөрөнгийн зах зээлд амьдралын бүтэн мөчлөг явуулдаг нь давуу тал юм. Бүтэн мөчлөг гэдэг нь бүтээн байгуулалтын судалгаа шинжилгээнээс эхлэн төслийг хүлээлгэж өгөх, цаашдын үнэ цэнийг нь өсгөх хөрөнгийн менежментийн үйлчилгээг урт хугацаандаа авч явдаг нь үл хөдлөх хөрөнгийн бизнесийн экосистемийг тогтвортой хөгжүүлэх тулгуур болдог.

        Тэсо Пропертис
        Харилцагчид болон худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.