Бид тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль дэлхийд ямар мөрийг үлдээж байгаадаа онцгойлон анхаарч, байгальд ээлтэй, орчинг сайжруулах зорилготой бүтээн байгуулалтуудыг цогцлоохыг эрхэмлэдэг. Энэ хүрээнд бидний тэмүүлж буй зорилго нь байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах явдал юм.
2022 оноос эхлэн бид ногоон ирээдүйг бүтээх зорилгоор олон чиглэлд төлөвлөлт, хөтөлбөрүүдийг боловсруулж эхлүүлсний нэг чухал төсөл нь 2025 онд эхлэх "Sky Park Mixed Use Development" цогц төсөл юм. Энэ төслийн хүрээнд бид байгальд ээлтэй технологи, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх зорилгоор ажиллаж байна. Энэхүү төслийн гол онцлогууд нь байгаль орчинг хадгалах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, усны менежмент, хог хаягдлыг зохицуулах зэрэг экологийн стандартыг баримтлан хэрэгжүүлэхэд оршиж байна.

Бидний зорилго нь байгаль орчныг хамгаалах баталгааг хангаж, ирээдүй хойчдоо цэвэр, эрүүл, ээлтэй ногоон орчныг олгох төсөл болох бөгөөд энэ чиглэлд нэн тэргүүнд анхаарч, шинэлэг технологи, инновацид түшиглэсэн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Ийнхүү хүн ам, эдийн засаг, байгаль дэлхийг зөв тэнцвэртэй байдлаар хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна.
