Холбоо барих

Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.












        Монгол Улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж 601
        Тэсо Пропертис
        Харилцагчдын худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.

        Тэсо Пропертис Групп нь дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

        Өнгөрсөн 13 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky Garden Residence”, “Palm Springs resort and villa” “Alpha Zone” хотхон зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.

        Тэсо Рийл Эстэйт
        Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт, маркетинг, хөрөнгийн менежментийг хариуцахын зэрэгцээ зах зээлийн судалгаанаас эхлэн хэрэглэгчид төслийг бүрэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг хянан ажилладаг.

        Тэсо Рийл Эстэйт ХХК нь Тэсо Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт,  маркетингийг хариуцдаг бөгөөд зах зээлийн хэрэглэгчдийн судалгаанаас эхлэн төслийг хүлээлгэж өгөх хүртэл харилцагчийн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх үйл ажиллагааг хариуцан ажилладаг болно. 

        Бид гэр бүл, байгаль дэлхий, цаг хугацааны үнэ цэнийг төсөл бүртээ шингээн бүтээн байгуулдаг.

        Домог Импекс
        Бид 2021 оноос барилгын салбарт шаардлагатай, ОУ-ын стандарт хангасан материалыг импортлон нийлүүлж Итали, Турк, Хятад зэрэг гаднын түнштэй харилцан 30 гаруй төсөлтэй хамтран ажиллаж байна.

        Домог Импекс ХХК нь  2021 онд дотоод болон дэлхийн стандартын техникийн  шаардлагыг  хангасан  барилгын   материалыг Монгол улсын зах зээлд импортлон борлуулах, харилцагч төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бараа материалаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Итали, Турк, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Польш, Япон зэрэг нийт олон арван улстай хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 

        Үүнд: Тэсо Пропертис группийн хэрэгжүүлсэн төслүүд болон   Барилгын материалын үйлдвэрлэлийн “ Тэсо индастриал парк” ХХК-ийн “чулуун хөвөн” болон сэндвичийн хавтангийн үйлдвэр зэрэг бүхий л түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

        ТЭСО Констракшн ХХК
        Олон улсын чанар, стандартыг хангасан орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор Тэсо Констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд ТЭСО Пропертис Группийн ууган компаниудын нэг юм.

        Олон улсын чанар, стандартыг хангасан орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор Тэсо Констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд ТЭСО Пропертис Группийн ууган компаниудын нэг юм. Тус компани нь “Содон Стандарт” цогцолбор хорооллын төслийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан.

        Өнөөдөр Тэсо Констракшн ХХК нь ТЭСО Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүд болон салбар компаниудын үйл ажиллагааг автомашин, механизм, өргөх төхөөрөмжөөр хангах, тэдгээрийн засвар үйлчилгээ, барилга ашиглалтын чиглэлээр мэргэжлийн, туршлагатай баг хамт олноороо тасралтгүй дэмжин ажиллаж байна.

        Уриа үг

        Хүн эрхэм

        Алсын хараа

        Хүн төвт ирээдүйг цогцлооно

        Эрхэм зорилго

        Бид хүн төвт төлөвлөлтийг хэрэгжүүлэн, амьдралд үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

        Мэндчилгээ

        ``ТЭСО Групп`` нь өөрийн салбар компани болох “ТЭСО Констракшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй Содон стандарт цогцолбор хорооллын төслийг таниулах, борлуулалтыг дэмжих анхдагч зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаа, зуучлалын зах зээл дээр 2013 онд “ТЭСО Пропертис” компанийг үүсгэн байгуулсан.
        Өнгөрсөн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, Хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий тансаг зэрэглэлийн “Sky Garden Residence” хотхон, Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэгч “Palm Springs resort and villa” хувийн орон сууцны хотхон, “New Luxury” концепц бүхий бизнес зэрэглэлийн “Alpha Zone” хотхон, Хүнсний үйлдвэрийн иж бүрэн цогцолбор төсөл зэрэг барилга бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн , салбартаа шинэ стандартыг тогтоож байна.
        Бид хөгжүүлж буй төсөл бүртээ “People first” буюу хүн төвтэй төлөвлөлт бүхий үндсэн концепцийг баримтлан ажиллаж байна.

        Б.Мөнхзолбоо

        ТЭСО Пропертис группийн Гүйцэтгэх захирал

        Удирдлагын баг

        Оновчтой, тогтвортой, хүртээмжтэй менежментийн бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ удирдлагын шударга засаглалыг тогтоон ажиллаж байна.

        Д.Бадам

        ТЭСО Пропертис групп - Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал

        Р.Цэвэлмаа

        ТЭСО Рийл Эстэйт ХХК - Гүйцэтгэх захирал

        Ж.Сэлэнгэ

        Домог Импекс ХХК - Гүйцэтгэх захирал

        Ө.Номинцэцэг

        Скай Парк ХХК - Төслийн удирдагч

        Ж.Төмөр

        Сити зон ХХК - Төслийн удирдагч

        We build

        FUTURE

        in mind

        Engineers of the future:
        “ТЭСО Пропертис” группийн хувьд ирээдүйн инженер болох залуучуудынхаа мэргэжлийн ур чадварыг сайжруулах, дэмжих зорилгоор барилгын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд "Engineers of the future" хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг
        Sustainable development:
        • Market value & Higher return
        • Higher standard
        • Value creation
        • Environmental impact (Sustainability)
        Community & Social responsibility:
        • Social
        • Technology

        We build

        PEOPLE

        in mind

        Хэрэглэгч
        Барилгын салбарын худалдан авалт бол хүний амьдралд цөөн удаа тохиох чухал сонголтуудын нэг юм. Тиймээс бид төслүүдийнхээ чанар, хийцлэл төдийгүй хэрэглэгчийн амьдралын чанарыг сайжруулах, тасралтгүй өсөх үнэ цэн олгохыг эрмэлэн ажилладаг.
        Харилцагч
        Бид төслийн судалгаанаас эхлээд концепт боловсруулалт, Бизнес төлөвлөлт болон архитектур төлөвлөлт, барилга угсралт хүртэл олон улсын болон дотоодын тэргүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд бүх тал win&win байх зарчмыг баримтлан ажилладаг.
        Хамт олон
        Бид салбарын шилдэг мэргэжилтнүүдийг дотоод болон гадаадад бэлтгэхийг зорьдог бөгөөд аюулгүй, таатай орчин бүрдүүлж олон улсын төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран ажиллах боломжоор ханган, салбартаа тэргүүлэгч болон өсөн дэвших бүхий л нөхцөлийг бүрдүүлдэг.

        Түүхийн эхлэл

        Эх орны хөгжил дэвшил, хэтийн төлөвлөлт, ирээдүйн үнэ цэнийг бид хамтдаа бүтээлцэн нийгэмд үр өгөөж бүхий төсөл хөтөлбөрүүдийг үйл хэрэг болгон гүйцэтгэж ирсэн билээ. Энэ хүрээнд дараах ажлуудыг амжилттай бүтээн байгуулаад байна.

        01
        03

        2012

        ТЭСО Констракшн ХХК үүсгэн байгуулагдав

        2012

        Содон стандарт цогцолбор хорооллын төсөл эхлэв

        2013

        ТЭСО Пропертис ХХК үүсгэн байгуулагдав

        2018

        Sky garden residence төсөл эхлэв

        2019

        Palm springs resort and villa төсөл эхлэв

        2020

        Alpha zone төсөл эхлэв

        2022

        ТЭСО Пропертис групп болон өргөжив

        2025

        Sky park төсөл эхлэв

        2025

        City Zone төсөл эхлэв

        Шагнал

        ТЭСО Пропертис групп нь үл хөдлөх хөрөнгө, барилга бүтээн байгуулалтын салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэн дэлхийн жишигт нийцүүлэн ажиллахыг эрхэмлэдэг. Бидний гүйцэтгэл, хамтын хөдөлмөрийн бахархам амжилтуудаас

        01
        03
        Нийслэлийн татварын газар
        "Шилдэг татвар төлөгч" 2026
        Forbes Property Awards 2020
        Architecture multiple residence
        МҮХАҮТ
        Оны шилдэг бүтээн байгуулагч энтрепренер 2022
        Барилга, хот байгуулалтын яам
        2023 оны шилдэг бүтээн байгуулалт
        МҮХАҮТ
        Оны шилдэг барилга бүтээн байгуулагтын энтрепренер 2024
        Great Place To Work
        Oct 2023 - Oct 2024
        Barilga expo 2021
        "Шилдэг төсөл хэрэгжүүлэгч"
        Barilga expo 2019
        "Шилдэг шинэ орон сууц"

        Хамтрагч байгууллагууд

        Хамтран ажиллах

        Төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагад бид нээлттэй санал тавин ажиллаж байна.