Холбоо барих

Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.












        Монгол Улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж 601
        Тэсо Пропертис
        Харилцагчдын худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.

        Тэсо Пропертис Групп нь дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

        Өнгөрсөн 13 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky Garden Residence”, “Palm Springs resort and villa” “Alpha Zone” хотхон зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.

        Тэсо Рийл Эстэйт
        Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт, маркетинг, хөрөнгийн менежментийг хариуцахын зэрэгцээ зах зээлийн судалгаанаас эхлэн хэрэглэгчид төслийг бүрэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг хянан ажилладаг.

        Тэсо Рийл Эстэйт ХХК нь Тэсо Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт,  маркетингийг хариуцдаг бөгөөд зах зээлийн хэрэглэгчдийн судалгаанаас эхлэн төслийг хүлээлгэж өгөх хүртэл харилцагчийн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх үйл ажиллагааг хариуцан ажилладаг болно. 

        Бид гэр бүл, байгаль дэлхий, цаг хугацааны үнэ цэнийг төсөл бүртээ шингээн бүтээн байгуулдаг.

        Домог Импекс
        Бид 2021 оноос барилгын салбарт шаардлагатай, ОУ-ын стандарт хангасан материалыг импортлон нийлүүлж Итали, Турк, Хятад зэрэг гаднын түнштэй харилцан 30 гаруй төсөлтэй хамтран ажиллаж байна.

        Домог Импекс ХХК нь  2021 онд дотоод болон дэлхийн стандартын техникийн  шаардлагыг  хангасан  барилгын   материалыг Монгол улсын зах зээлд импортлон борлуулах, харилцагч төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бараа материалаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Итали, Турк, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Польш, Япон зэрэг нийт олон арван улстай хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 

        Үүнд: Тэсо Пропертис группийн хэрэгжүүлсэн төслүүд болон   Барилгын материалын үйлдвэрлэлийн “ Тэсо индастриал парк” ХХК-ийн “чулуун хөвөн” болон сэндвичийн хавтангийн үйлдвэр зэрэг бүхий л түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

        ТЭСО ПРОПЕРТИС ГРУППИЙН 5 ДАХЬ ТӨСӨЛ “SKY PARK” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

        SKY PARK төсөл Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн 91 айлын орон сууц, оффис болон худалдаа үйлчилгээний төвөөс бүрдсэн бөгөөд орчин үеийн архитектур дизайны шинэлэг хэв маяг, загвар шийдэл, ур ухааныг шингээсэн Монголын анхны ногоон барилгын LEED BD+C Gold гэрчилгээ авахаар зорьж буй mixed-use төсөл юм.

        Төслийн хувьд үндсэн бүтэц болох skypark mall, skypark office, skypark residence, нэмэлтээр sky bridge хэсгүүдээс бүрдэж Live beyond- хязгаараас цааш концепцтэйгээр хөгжүүлж байна.

        Phase I буюу Sky Park Residence нь 2027 оны 3-р улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдөж, Sky Park Mall болон Office нь Phase II үе шатанд хэрэгжихээр төлөвлөгдөж байна.

        SKY PARK RESIDENCE | ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ

        • Нийт айлын тоо: 91
        • Нийт давхрын тоо: 24
        • Давхарын зохион байгуулалт | 3–15 давхар – 5 айлтай, 16–23 давхар – 3 айлтай, 24 давхар – 2 айлтай
        • Өрөөний зохион байгуулалт: 2–5 өрөө, 69.30м² – 275.03м² талбайн сонголттойгоор зах зээлд нэвтрүүлж байна.

        SKY PARK ТӨСЛИЙН ЯЛГАРАЛ

        Mixed-use буюу олон зориулалттай цогцолбор

        Орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний төвийг нэгтгэсэн mixed-use буюу олон зориулалттай цогцолбор нь их хотын хэмнэл, завгүй амьдралын хэв маяг, амарч зугаалах ногоон орчныг хослуулсан төлөвлөлттэй бөгөөд амьдралын шинэ хэв маягт эрүүл, идэвхтэй амьдрах, тав тухтай үйлчилгээ авах, сэтгэлд нийцсэн хөршүүдтэй амьдрах, сонирхол хоббигоо хөгжүүлэх орон зайг цогцлоож өгсөн. Өөрөөр хэлбэл барилгын доод давхруудад худалдаа, үйлчилгээ, дунд давхруудад оффис, ажлын орчин, дээд давхруудад орон сууц байршуулснаар амьдралын хэмнэл, орчны идэвх уялдаатай болгосон.

        Тогтвортой хөгжилд нийцсэн

        Дэлхийн стандартыг монголын онцлогт тохируулан, тэргүүлэх инженеринг, архитектурын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт. Ногоон барилгын LEED BD+C Gold гэрчилгээ авахаар зорьж буй Монголын анхны mixed-use төсөл болох SKY PARK төслийн барилга төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх бүх шатанд байгаль орчин, эдийн засаг, хүний эрүүл мэндэд ээлтэй шийдлийг хэрэгжүүлснээрээ онцлогтой.

        Хамгийн том ногоон байгууламжтай шууд холбогдох гүүрэн гарцтай

        Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болох цэвэр агаар, эерэг энерги бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шууд холбогдох гүүрэн гарцаар оршин суугчид аюулгүй замаар гарах боломжийг бүрдүүллээ.

        Дашрамд дурдахад дэлхийн томоохон хотуудын цэцэрлэгт хүрээлэнг дагасан бүтээн байгуулалт нь тухайн хотын хамгийн үнэ цэнтэйд тооцогддог, анхны хөрөнгө оруулалтаас 8-20% хүртэлх үнийн өсөлтийг үзүүлдэг онцлогтой.

        4-р үеийн худалдаа үйлчилгээний төв

        SKY PARK төслийн хувьд Монголд анх удаа 4-р үеийн худалдаа үйлчилгээний төвийг нээхээр төлөвлөөд байна. 4-р үеийн худалдаа үйлчилгээний төв нь хэрэглэгчийн туршлага, амьдралын хэв маяг, технологийг нэгтгэсэн “туршлагад суурилсан” төв байдгаараа онцлогтой.

        Өөрөөр хэлбэл хэрэглэгч энэхүү төвд ирээд зөвхөн худалдан авалт хийхээс гадна ажил, амралт, соёл, спорт, энтертайнмент гээд амьдралын бүх хэрэгцээг нэг дор хангасан орчинд тав тухтай үйлчилгээ авах, сонирхол хоббигоо хөгжүүлэх, дурсамж бүтээх орон зайг цогцлоож өгсөн юм.

        БАРИЛГЫН ЧАНАР

        Төслийн үндсэн ган төмөр бетон хийцлэл нь зөвхөн ган бус давхар бетон цутгалттай учраас газар хөдлөлт болон галын аюулд тэсвэртэй байдаг. Төмөр бетон хийцлэл нь хэтэрхий хөшүүн байдаг бол ган төмөр бетон хийцлэл нь уян хатан буюу боолтон холбооc, ширээлтэн холбоос нь газар хөтлөлтөд тэсвэртэй байхад нөлөөлдөг. Энэ бүхний нөлөөгөөр барилга бүр бүхэлдээ газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй болж байгаа аж.

        Барилгын шилэн фасадны онцлог нь гоо зүй, хотын үзэмж талаасаа маш цэвэрхэн хөнгөн харагдуулдаг материал учраас орчинтойгоо уялдуулан хэт их масслаг байдлыг багасгахын тулд сонгосон. 3 давхар шилтэй учраас битүүмжлэл болон барилгын дулаан тусгаарлалт сайтай. Unitized system буюу барилгын талбай руу суурилуулахын өмнө үйлдвэрт урьдчилан бүрэн угсарч битүүмжилсэн хавтан хэсгүүдээс бүрддэг учраас суурилуулалтыг хялбарчилж өгсөн.

        Төслийн судалгаанаас эхлээд барилга угсралт хүртэлх бүхий л үе шатанд хүн төвт төлөвлөлтийг шингээж олон улсын болон дотоодын тэргүүлэх зэргийн компаниудтай хатмран ажилласан. Тухайлбал Хятад улсад “Wanda Plaza” худалдаа үйлчилгээний төвийн 500 гаруй салбарыг хөгжүүлсэн туршлагатай WANDA групптэй хамтран төслийн шоппинг моллын төлөвлөлтийг гүйцэтгэж, барилгын метал хийцлэлийн зах зээлд Хятад улсдаа тэргүүлэгч, дэлхийн 70 гаруй улсад олон улсын чанарын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүнийг нийлүүлэгч HANGXIAO STEEL STRUCTURE үйлдвэртэй хамтран төслийн үндсэн бүтээц болох метал бүтээцийг  шийдсэн байна.

        Шилэн фасадны дизайн, инженерчлэл, үйлдвэрлэл, суурилуулалт, зөвлөх үйлчилгээ зэрэг барилгын фасад системийн шийдлүүдийг цогцоор нь нийлүүлдэг, Хятад улсад тэргүүлэгч компани болох “JANGHO” групптэй хамтран барилгын гадна шилэн фасадыг хийж гүйцэтгэсэн.

        Түүнчлэн барилгын технологи, бүтцийн инженерчлэл, эрчим хүчний хэмнэлт болон Хятад улсын барилгын норм дүрэм болон стандарт боловсруулдаг барилгын салбарын хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй судалгааны байгууллага болох CABR (China Academy of Building Research)-тай хамтран  SKY PARK төслийн барилгын зураг төслийг боловсруулсан.

         

        БАЙРШИЛ

        Үл хөдлөх хөрөнгийн хувьд хамгийн чухал анхаарах шаардлагатай нь байршил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Богд уулын энгэр, хатан туулын хөвөө, үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа цэвэр агаар, эерэг энерги бүхий онцгой байршилд уужим цэлгэр цонхоор их хотын байгалийн сайхныг бүтэн тольдон алган дээрээ байгаа шиг харах боломжтой 360 харууцтай.

        SKY PARK төслийн борлуулалтын албатай холбогдох: 7715-5555

        Фэйсбүүк хуудсаар зочлох: sky park mongolia

        Танилцуулга татах

        Бусад мэдээ