"ТЭСО Пропертис" групп нийгмийн хариуцлагын хүрээнд “Хамтдаа Шийд” төслийн хамт олонтой хамтран нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд эвдэрч, хуучирсан сагсан бөмбөгийн талбайг сэргээн засварлаж, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой, аюулгүй орчинг бүрдүүлэн хүлээлгэн өглөө.

Уг ажлыг хэрэгжүүлэхдээ олон нийтийн санал хүсэлтэд тулгуурлан, хүүхэд залуусын хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэн бөгөөд санал асуулгын үр дүнд хамгийн их дэмжлэг авсан байршилд эхний ээлжийн шинэчлэлийг хийсэн юм. Сэргээн засварлалтын хүрээнд хуучирч эвдэрсэн байгууламжийг буулгаж, стандарт шаардлага хангасан шинэ шийд суурилуулан, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаа.

Энэхүү үйл ажиллагаагаар бид хотын хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг зорьсон юм.
Цаашид ТЭСО Пропертис групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн оролцоонд суурилсан, бодит хэрэгцээг шийдвэрлэх төсөл, санаачилгуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байх болно.
Санал асуулгад идэвхтэй оролцож, үнэтэй саналаа өгсөн нийт иргэд, оршин суугчид та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
