Холбоо барих

Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.












        Монгол Улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж 601
        Тэсо Пропертис
        Харилцагчдын худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.

        Тэсо Пропертис Групп нь дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

        Өнгөрсөн 13 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky Garden Residence”, “Palm Springs resort and villa” “Alpha Zone” хотхон зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.

        Тэсо Рийл Эстэйт
        Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт, маркетинг, хөрөнгийн менежментийг хариуцахын зэрэгцээ зах зээлийн судалгаанаас эхлэн хэрэглэгчид төслийг бүрэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг хянан ажилладаг.

        Тэсо Рийл Эстэйт ХХК нь Тэсо Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт,  маркетингийг хариуцдаг бөгөөд зах зээлийн хэрэглэгчдийн судалгаанаас эхлэн төслийг хүлээлгэж өгөх хүртэл харилцагчийн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх үйл ажиллагааг хариуцан ажилладаг болно. 

        Бид гэр бүл, байгаль дэлхий, цаг хугацааны үнэ цэнийг төсөл бүртээ шингээн бүтээн байгуулдаг.

        Домог Импекс
        Бид 2021 оноос барилгын салбарт шаардлагатай, ОУ-ын стандарт хангасан материалыг импортлон нийлүүлж Итали, Турк, Хятад зэрэг гаднын түнштэй харилцан 30 гаруй төсөлтэй хамтран ажиллаж байна.

        Домог Импекс ХХК нь  2021 онд дотоод болон дэлхийн стандартын техникийн  шаардлагыг  хангасан  барилгын   материалыг Монгол улсын зах зээлд импортлон борлуулах, харилцагч төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бараа материалаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Итали, Турк, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Польш, Япон зэрэг нийт олон арван улстай хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 

        Үүнд: Тэсо Пропертис группийн хэрэгжүүлсэн төслүүд болон   Барилгын материалын үйлдвэрлэлийн “ Тэсо индастриал парк” ХХК-ийн “чулуун хөвөн” болон сэндвичийн хавтангийн үйлдвэр зэрэг бүхий л түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

        ТЭСО Констракшн ХХК
        Олон улсын чанар, стандартыг хангасан орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор Тэсо Констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд ТЭСО Пропертис Группийн ууган компаниудын нэг юм.

        Олон улсын чанар, стандартыг хангасан орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор Тэсо Констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд ТЭСО Пропертис Группийн ууган компаниудын нэг юм. Тус компани нь “Содон Стандарт” цогцолбор хорооллын төслийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан.

        Өнөөдөр Тэсо Констракшн ХХК нь ТЭСО Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүд болон салбар компаниудын үйл ажиллагааг автомашин, механизм, өргөх төхөөрөмжөөр хангах, тэдгээрийн засвар үйлчилгээ, барилга ашиглалтын чиглэлээр мэргэжлийн, туршлагатай баг хамт олноороо тасралтгүй дэмжин ажиллаж байна.

        2024
        Хэрэгжүүлсэн хугацаа 2019-2024
        70%
        Ногоон байгууламж
        40
        Айлын хотхон

        Төслийн тухай

        Aйл бүрийн эдэлбэр газартай бөгөөд хувийн орон зайг дээд зэргээр хангаж, таны сэтгэлд бүрэн нийцэх чанарын өндөр түвшинд, нарийн судалгаа шинжилгээний дагуу төлөвлөгдсөн. Бид таныг агаарын бохирдлоос хол, эрүүл орчинд тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэн төвлөрсөн үйлчилгээ, өсөн нэмэгдэх үнэ цэнэ зэргийг цогцоор нь шийдэн сэрүүн уулын цэнгэг агаарыг халуун орны амьдралын хэв маягтай хослуулан бүтээв.

        Single House

        Single House

        Айл бүрийн хувийн орон зайг эрхэмлэн, тав тухыг чухалчилж өрх бүрд ногоон байгууламж бүхий эдэлбэр газрыг бий болгож, тэрхүү орон зайдаа өөр өөрсдийн мэдрэмжээр төлөвлөлт хийх боломжийг олгодгоороо онцлогтой юм.

        Town House

        Town House

        Нэг загварын байшинг хамтатган барих буюу хөршийн холбоог сайжруулах болон барилгын дулаан алдагдлыг хэмнэх үүднээс зэрэгцүүлэн төлөвлөдөг архитектурын шийдэл юм. Ингэснээр олон төрлийн хээ угалз, хэлбэр дүрсээс нэг хэлбэр дүрсийг сонгож аван олон тооны давтамжаар нийлүүлснээр архитектурын өвөрмөц дүр төрхийг бий болгохоос гадна Town House сууцанд амьдарч буй хүмүүс болон гаднаас ирж буй зочдод тайван амгалан, нэгдмэл сэтгэгдлийг төрүүлдэг байна.

        Бүтэц, зохион байгуулалт

        Бүтэц, зохион байгуулалт

        Байршил Хотын төвөөс хамгийн ойр, уулын цэнгэг агаартай байгалийн үзэсгэлэнт газар Хувийн орон зай Айл бүр өөрийн эдэлбэр газартай бөгөөд хувийн орон зайг дээд зэргээр хангасан төлөвлөлттэй Гэр бүлийн нэгдсэн үйлчилгээ Cагсан бөмбөгийн болон тоглоомын талбай, 24 цагийн харуул хамгаалалт бүхий алсаас хянах боломжтой хамгаалалтын хосолсон систем зэргийг шийдэж өгсөн Өсөн нэмэгдэх үнэ цэн Менежментийн нэгдсэн үйлчилгээний тусламжтайгаар өөрийн худалдан авсан үл хөдлөхийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой.

        Хотхоны харууц

        Манай төслийн явц болон гүйцэтгэлийг зураг дээрээс үзээрэй.

        01
        03

        Борлуулалтын алба

        Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.
        Б.Жамъяандорж
        Борлуулалтын менежер
        Э.Номин-Эрдэнэ
        Борлуулалтын менежер
        Ж.Самбалхүндэв
        Борлуулалтын менежер
        Г.Золмандах
        Борлуулалтын менежер
        Г.Анхзул
        Борлуулалтын менежер