Тэсо Пропертис Групп нь харилцагч, хамтрагч байгууллагуудынхаа оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, хэрэгжүүлж буй төслүүдэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн урамшуулах зорилгоор “Харилцагч эрхэм” хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг.
Энэ жилийн хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллаж буй гүйцэтгэгч байгууллагуудын ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, багийн уялдаа холбоог бэхжүүлэх, төсөл хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч талуудын харилцан итгэлцэл, түншлэлийг өргөжүүлэх зорилгоор нөхөрсөг боулингийн тэмцээн зохион байгууллаа.

Ажил хэрэгч хамтын ажиллагааг спортын эерэг уур амьсгалтай хослуулсан тус арга хэмжээ нь оролцогчдод ажлын орчноос гадуур нэг баг болон нэгдэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжийг бүрдүүлэв. Тэмцээн өрсөлдөөнтэй, эрч хүчтэй өрнөхийн зэрэгцээ багийн ажиллагаа, харилцан дэмжлэг, нөхөрлөлийг эрхэмлэсэн уур амьсгал дор амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Тэсо Пропертис Групптэй олон жилийн турш тогтвортой хамтран ажиллаж буй Дижитал Повер ХХК, Рейж Инвест ХХК, Сэрүүн ХХК, Комфорт Хаус Инженеринг ХХК зэрэг байгууллагаас гадна Группийн хэрэгжүүлж буй гурван төслийн нийт 15 гүйцэтгэгч байгууллагын 50 гаруй ажилтан идэвхтэй оролцлоо.
Тэмцээний дүнгээр:
- Тэргүүн байр – CZE 1-р баг
- Дэд байр – SKZ баг
- Гутгаар байр – CZE 2-р баг
тус тус шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

Төслийн амжилт нь түүнд оролцож буй байгууллага, хүн бүрийн хариуцлага, мэргэжлийн ур чадвар, харилцан итгэлцэл, нэгдмэл ажиллагаанд тулгуурладаг. Энэ утгаараа “Харилцагч эрхэм” хөтөлбөр нь хамтрагч байгууллагуудын хувь нэмрийг үнэлэн урамшуулахаас гадна урт хугацааны, тогтвортой, үр дүнтэй түншлэлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Тэсо Пропертис Групп нь цаашид ч харилцагч, хамтрагч байгууллагуудтайгаа харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын ажиллагааг улам өргөжүүлж, нэгдмэл багийн хүчээр үнэ цэнтэй бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.