Холбоо барих

Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.












        Монгол Улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж 601
        Тэсо Пропертис
        Харилцагчдын худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.

        Тэсо Пропертис Групп нь дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

        Өнгөрсөн 13 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky Garden Residence”, “Palm Springs resort and villa” “Alpha Zone” хотхон зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.

        Тэсо Рийл Эстэйт
        Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт, маркетинг, хөрөнгийн менежментийг хариуцахын зэрэгцээ зах зээлийн судалгаанаас эхлэн хэрэглэгчид төслийг бүрэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг хянан ажилладаг.

        Тэсо Рийл Эстэйт ХХК нь Тэсо Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт,  маркетингийг хариуцдаг бөгөөд зах зээлийн хэрэглэгчдийн судалгаанаас эхлэн төслийг хүлээлгэж өгөх хүртэл харилцагчийн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх үйл ажиллагааг хариуцан ажилладаг болно. 

        Бид гэр бүл, байгаль дэлхий, цаг хугацааны үнэ цэнийг төсөл бүртээ шингээн бүтээн байгуулдаг.

        Домог Импекс
        Бид 2021 оноос барилгын салбарт шаардлагатай, ОУ-ын стандарт хангасан материалыг импортлон нийлүүлж Итали, Турк, Хятад зэрэг гаднын түнштэй харилцан 30 гаруй төсөлтэй хамтран ажиллаж байна.

        Домог Импекс ХХК нь  2021 онд дотоод болон дэлхийн стандартын техникийн  шаардлагыг  хангасан  барилгын   материалыг Монгол улсын зах зээлд импортлон борлуулах, харилцагч төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бараа материалаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Итали, Турк, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Польш, Япон зэрэг нийт олон арван улстай хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 

        Үүнд: Тэсо Пропертис группийн хэрэгжүүлсэн төслүүд болон   Барилгын материалын үйлдвэрлэлийн “ Тэсо индастриал парк” ХХК-ийн “чулуун хөвөн” болон сэндвичийн хавтангийн үйлдвэр зэрэг бүхий л түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

        ТЭСО Констракшн ХХК
        Олон улсын чанар, стандартыг хангасан орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор Тэсо Констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд ТЭСО Пропертис Группийн ууган компаниудын нэг юм.

        Олон улсын чанар, стандартыг хангасан орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор Тэсо Констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд ТЭСО Пропертис Группийн ууган компаниудын нэг юм. Тус компани нь “Содон Стандарт” цогцолбор хорооллын төслийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан.

        Өнөөдөр Тэсо Констракшн ХХК нь ТЭСО Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүд болон салбар компаниудын үйл ажиллагааг автомашин, механизм, өргөх төхөөрөмжөөр хангах, тэдгээрийн засвар үйлчилгээ, барилга ашиглалтын чиглэлээр мэргэжлийн, туршлагатай баг хамт олноороо тасралтгүй дэмжин ажиллаж байна.

        "Хүүхэд залуучуудын спортын боловсролыг дэмжигч"

        Premier Sports спортын сувагтай хамтран бид “Хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих” зорилготойгоор спортын мэдээ, мэдээллийг шууд дамжуулалт хийх төслийг гүйцэтгэсэн бөгөөд энэ үйл ажиллагаагаараа залуучууд, хүүхдүүдэд спортын соёл, эрүүл мэнд, хамтын ажиллагаа гэх мэт чухал үнэт зүйлсийг дамжуулан ойлгуулахыг зорьж ирсэн.

        Тус төслийн хүрээнд бид гурав жилийн хугацаанд спортын live дамжуулалтыг ивээн тэтгэж, залуу үзэгчдэд хамгийн сүүлийн үеийн спортын үйл ажиллагааг шууд үзүүлэх боломжийг бий болгосон. Хамтын ажиллагааны гол зорилго нь Монголын хүүхэд залуучуудад биеийн тамир, спортын хэтийн төлөвийг таниулах, урамшуулж дэмжихэд оршиж байгаа бөгөөд ингэснээр залуу үеийн ирээдүйд спортын салбарт амжилт гаргах, зөв дадал зуршлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

        Мөн бид Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хамгийн амжилттай багуудын нэг болох Хасын хүлэгүүдийг уламжлалт байдлаар 8 дахь жилдээ ивээн тэтгэн, тэдний спортын замналд дэмжлэг үзүүлж, спортын соёлыг хөгжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн. Энэ хугацаанд Хасын хүлэгүүд үндэсний аварга шалгаруулах тоглолтуудад оролцохоос гадна олон улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлэхийн зэрэгцээ, үүсч буй шинэ залуучуудыг спортод татан оролцуулж ирсэн. Иймд бидний зорилго нь зөвхөн спортын амжилттай багуудыг дэмжих төдийгүй, спортын соёлыг үндэсний түвшинд өргөжүүлэхэд оршиж байна.

         

        Бусад мэдээ