Ирээдүйн инженерүүдийг бэлтгэх Engineers of the future хөтөлбөр
“Тэсо Пропертис” группийн хувьд ирээдүйн инженер болох залуучуудынхаа мэргэжлийн ур чадварыг сайжруулах, дэмжих зорилгоор барилгын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд Engineers of the future хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг. 2024 оноос бид Ирээдүйн инженерүүдэд олон шинэ төсөл дээр ажиллах боломжийг нээж өгсөн билээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:
-Тэсо Пропертис группийн "Pro engineering community" мэргэжлийн клубийн үйл ажиллагаанд оролцох
- "Pro training" оролцогч нарт зориулсан чиглүүлгийн хөтөлбөр
-Хувь хүний мэргэжлийн болон хувийн сургалт
-Ментор (оролцогч бүрт)
-Ажлын байр санал болгох
-Гүйцэтгэлийн урамшуулал авах зэрэг давуу талуудтай юм.

