Холбоо барих

Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.












        Монгол Улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж 601
        Тэсо Пропертис
        Харилцагчдын худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.

        Тэсо Пропертис Групп нь дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

        Өнгөрсөн 13 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky Garden Residence”, “Palm Springs resort and villa” “Alpha Zone” хотхон зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.

        Тэсо Рийл Эстэйт
        Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт, маркетинг, хөрөнгийн менежментийг хариуцахын зэрэгцээ зах зээлийн судалгаанаас эхлэн хэрэглэгчид төслийг бүрэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг хянан ажилладаг.

        Тэсо Рийл Эстэйт ХХК нь Тэсо Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт,  маркетингийг хариуцдаг бөгөөд зах зээлийн хэрэглэгчдийн судалгаанаас эхлэн төслийг хүлээлгэж өгөх хүртэл харилцагчийн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх үйл ажиллагааг хариуцан ажилладаг болно. 

        Бид гэр бүл, байгаль дэлхий, цаг хугацааны үнэ цэнийг төсөл бүртээ шингээн бүтээн байгуулдаг.

        Домог Импекс
        Бид 2021 оноос барилгын салбарт шаардлагатай, ОУ-ын стандарт хангасан материалыг импортлон нийлүүлж Итали, Турк, Хятад зэрэг гаднын түнштэй харилцан 30 гаруй төсөлтэй хамтран ажиллаж байна.

        Домог Импекс ХХК нь  2021 онд дотоод болон дэлхийн стандартын техникийн  шаардлагыг  хангасан  барилгын   материалыг Монгол улсын зах зээлд импортлон борлуулах, харилцагч төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бараа материалаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Итали, Турк, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Польш, Япон зэрэг нийт олон арван улстай хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 

        Үүнд: Тэсо Пропертис группийн хэрэгжүүлсэн төслүүд болон   Барилгын материалын үйлдвэрлэлийн “ Тэсо индастриал парк” ХХК-ийн “чулуун хөвөн” болон сэндвичийн хавтангийн үйлдвэр зэрэг бүхий л түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

        "Өв соёл эрхэм"

        Тэсо Пропертис групп нь Монголын үндэсний өв соёл, уламжлалыг дээдэлж, хадгалан хамгаалахыг эрхэмлэдэг бөгөөд энэ чиглэлд “Өв соёл- эрхэм” гэх кампанит ажлыг тогтмол хэрэгжүүлдэг билээ. Энэхүү кампанит ажил нь ирээдүй хойч үедээ ёс заншил уламжлалаа өвлүүлэн үлдээх, таниулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.

        “Өв соёл эрхэм” кампанит ажил нь үндэсний хувцас, ёс заншил, уламжлалт зан үйл, баяр наадмын уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах замаар Монгол хүн бүрд өөрийн өв соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх зорилготой юм. Түүнчлэн  Цагаан сар, Наадам зэрэг томоохон баяр ёслолын үеэр өв соёлын үнэ цэнийг онцлон харуулах, сэргээх ажлуудыг зохион байгуулдаг билээ.

        Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрийн гурван наадмын нэг болох  Монгол бөхийн өв соёлыг онцолж буй.  Энэхүү бүтээлээр дамжуулан Монгол бөхийн эртний түүх, уламжлалт ёс заншил, хүмүүжлийн үнэ цэн, эр зориг, ёс суртахууны илэрхийллийг тодотгон харуулахын зэрэгцээ, өнөө цагт хэрхэн залгамжлан хадгалагдаж, үеийн үед үнэт өв болон үргэлжилж буйг олон нийтэд таниулах ажил юм.

        Хэдий монголчууд нүүдэлчин амьдралын хэв маягаас суурин соёлд шилжин, цаг үеийн урсгалд олон зүйл өөрчлөгдөж буй ч язгуур соёл, өв уламжлалаа марталгүй нандигнан хадгалж, бахархал болгон хойч үедээ уламжлуулан өвлүүлж буйг энэхүү кампанит ажлаар илэрхийлэхийг зорьж байна.

        Үзэх холбоос: https://www.facebook.com/tesoproperties/videos/1053210390328585

         

        Бусад мэдээ