Холбоо барих

Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.












        Монгол Улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж 601
        Тэсо Пропертис
        Харилцагчдын худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.

        Тэсо Пропертис Групп нь дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

        Өнгөрсөн 13 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky Garden Residence”, “Palm Springs resort and villa” “Alpha Zone” хотхон зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.

        Тэсо Рийл Эстэйт
        Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт, маркетинг, хөрөнгийн менежментийг хариуцахын зэрэгцээ зах зээлийн судалгаанаас эхлэн хэрэглэгчид төслийг бүрэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг хянан ажилладаг.

        Тэсо Рийл Эстэйт ХХК нь Тэсо Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт,  маркетингийг хариуцдаг бөгөөд зах зээлийн хэрэглэгчдийн судалгаанаас эхлэн төслийг хүлээлгэж өгөх хүртэл харилцагчийн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх үйл ажиллагааг хариуцан ажилладаг болно. 

        Бид гэр бүл, байгаль дэлхий, цаг хугацааны үнэ цэнийг төсөл бүртээ шингээн бүтээн байгуулдаг.

        Домог Импекс
        Бид 2021 оноос барилгын салбарт шаардлагатай, ОУ-ын стандарт хангасан материалыг импортлон нийлүүлж Итали, Турк, Хятад зэрэг гаднын түнштэй харилцан 30 гаруй төсөлтэй хамтран ажиллаж байна.

        Домог Импекс ХХК нь  2021 онд дотоод болон дэлхийн стандартын техникийн  шаардлагыг  хангасан  барилгын   материалыг Монгол улсын зах зээлд импортлон борлуулах, харилцагч төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бараа материалаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Итали, Турк, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Польш, Япон зэрэг нийт олон арван улстай хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 

        Үүнд: Тэсо Пропертис группийн хэрэгжүүлсэн төслүүд болон   Барилгын материалын үйлдвэрлэлийн “ Тэсо индастриал парк” ХХК-ийн “чулуун хөвөн” болон сэндвичийн хавтангийн үйлдвэр зэрэг бүхий л түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

        ТЭСО Констракшн ХХК
        Олон улсын чанар, стандартыг хангасан орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор Тэсо Констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд ТЭСО Пропертис Группийн ууган компаниудын нэг юм.

        Олон улсын чанар, стандартыг хангасан орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор Тэсо Констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд ТЭСО Пропертис Группийн ууган компаниудын нэг юм. Тус компани нь “Содон Стандарт” цогцолбор хорооллын төслийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан.

        Өнөөдөр Тэсо Констракшн ХХК нь ТЭСО Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүд болон салбар компаниудын үйл ажиллагааг автомашин, механизм, өргөх төхөөрөмжөөр хангах, тэдгээрийн засвар үйлчилгээ, барилга ашиглалтын чиглэлээр мэргэжлийн, туршлагатай баг хамт олноороо тасралтгүй дэмжин ажиллаж байна.

        Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч аж ахуй нэгжүүдийг тодруулдаг “ЭНТРЕПРЕНЕР-2024” шалгаруулалтаас ТЭСО Пропертис групп “БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТИЙН ЭНТРЕПРЕНЁР”-оор шалгарлаа. 

        Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас тодруулдаг уг шалгаруулалтад бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг бөгөөд "Entrepreneur 2024" арга хэмжээ (2024.12.27) зохион байгуулагдлаж, ТЭСО ПРОПЕРТИС ГРУПП “БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТИЙН ЭНТРЕПРЕНЁР”-ООР ШАЛГАРЛАА.

        ТЭСО Пропертис нь хэрэгжүүлж буй төсөл бүрдээ ХҮН ТӨВТ концепцийг эрхэм болгон, хүнээ дээдэлсэн үр ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй, нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан төлөвлөлтийг цогцлоож байна. 

        Тогтвортой хөгжилд хамтын үнэ цэн бүтээж буй нийт ажилтан, хэрэглэгчид, харилцагч нар болон бизнесийн хамтрагч нартаа талархал илэрхийлье!

        Бид ажилтнуудынхаа сайн-сайхан байдалд нөлөө үзүүлдэг бүхий л талбаруудад онцгойлон анхаарч, талбар бүрд тохирсон үр дүнтэй, оновчтой үйл ажиллагаануудыг тасралтгүй зохион байгуулан ажилладаг.


        Санхүүгийн сайн сайхан байдал


        Бие махбодийн сайн сайхан байдал


        Нийгмийн сайн сайхан байдал


        Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх клуб

        Өөрийн мэргэшсэн чиглэлээр хувийн болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, туршлага солилцох


        Тэмдэглэлт баяр


        Ажил мэргэжлийн сайн сайхан байдал


        Сэтгэлзүйн сайн сайхан байдал

        Ирээдүйн инженерүүдийг бэлтгэх Engineers of the future хөтөлбөр

        “Тэсо Пропертис” группийн хувьд ирээдүйн инженер болох залуучуудынхаа мэргэжлийн ур чадварыг сайжруулах, дэмжих зорилгоор барилгын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд Engineers of the future хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг. 2024 оноос бид Ирээдүйн  инженерүүдэд олон шинэ төсөл дээр ажиллах боломжийг нээж өгсөн билээ.

        Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:

        -Тэсо Пропертис группийн "Pro engineering community" мэргэжлийн клубийн үйл ажиллагаанд оролцох

        - "Pro training" оролцогч нарт зориулсан чиглүүлгийн хөтөлбөр

        -Хувь хүний мэргэжлийн болон хувийн сургалт

        -Ментор (оролцогч бүрт)

        -Ажлын байр санал болгох

        -Гүйцэтгэлийн урамшуулал авах зэрэг давуу талуудтай юм.

        Монголын хамгийн анхны хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн Скай Гарден Резиденс төслийн интерьер дизайн зураг төслийн гүйцэтгэгч Azzura LLC ерөнхий архитектор Mr. Matteo Fugazza-тай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

        Сайн байна уу? Хоёулаа ярилцлагаа анхлан энэ мэргэжлийг сонгосон дурсамжаас эхэлье гэж бодож байна. Тэр сайхан дурсамжаасаа хуваалцаач…

        Сайн байна уу? Миний бяцхан ярилцлагыг уншиж байгаа Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе, бас маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Монголд ажилласан багахан хугацаа надад маш сайхан дурсамж үлдээсэн гэдгийг эхлээд хэлмээр байна. Миний хувьд хүүхэд нас минь зургийн дэвтэр, харандаа хоёртой салшгүй холбоотой. Ээж минь сүүлд дурсаж ярихдаа: “Хүүхдүүд тоглоом бариад гүйлдэж байхад чи ганцаараа харандаа бариад л явж байдаг байсан. Харандааг нь хэн нэгэн авчих юм бол тэр доороо шалан дээр тэрийж хэвтээд уйлчихдаг байж билээ” гээд дурсан ярьдаг. Гэхдээ би тийм ч сайн зураач болж чадаагүй ч гэлээ, миний хамгийн дуртай зүйл энэ л байна даа. Хаана ч явсан халаасандаа харандаа болон жижиг дэвтэртэй явдаг. Хүмүүс шинэ санаа болгоноо бичиж тэмдэглэдэг бол би харин зурж тэмдэглэдэг дээ. Манай гэр бүлийн түүх гэвэл зургаан үеэрээ, үе дамжсан архитектор, барилгын зураг төслийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Тиймээс бага насны дурсамж бүхэн шууд барилгатай холбогдож байгаа юм. Бид зөвхөн барилгын зураг төслөөс гадна уран баримал, гар урлал, барилгын инженерийн чиглэлээр бас ажиллаж байна. Би аливааг ихэд сониучхан ажиглах, хүмүүсийг яриаг сонсох дуртай. Тэр бүхнээс маш олон зүйл суралцаж, хүмүүсийн юу хүсэж байгааг зургандаа тусгах дуртай. Энэ мэргэжлийнхээ ачаар маш олон газраар аялаж, улс гүрнүүдийн аж амьдрал, ахуй соёлтой танилцаж байсан. Энэ бүхнээс дүгнэхэд архитектор гэдэг нь ард түмний амьдрах орчиндоо хүсэж буй зүйлийг байгальд ээлтэй байдлаар төлөвлөж буулгах, түүнийг бүтээх урлаг юм. Мэргэжлийнхээ хүрээнд иймэрхүү олон ажлыг хийж бүтээж байсан минь нэр төрийн хэрэг гэж үздэг. Бас мэргэжлээрээ маш их бахархдаг. Багаасаа л урлагийн гэр бүлд өссөн минь энэ мэргэжлийг сонгох гол шалтгаан болсон.

        Шилдэг төслүүд гайхалтай захиалагчдаас бүтдэг. Миний мэргэжлийг хамгийн үнэ цэнэтэй болгож өгдөг зүйл бол архитектортоо уран бүтээл хийх эрх чөлөөг олгох,  төслийн санаачлагч нь холыг харсан, ирээдүйд юу хийж бүтээх гэж байгаагаа захиалагч бүрэн ойлгох явдал юм. Ийм захиалагч нартай хамтран ажиллах нь ч илүү амар бөгөөд ажил ч гэсэн маш хурдацтай явдаг. Барилга гэхээсээ илүү бүтээл туурвиж байгаа мэтээр ажиллах нь мэргэжлийн хамгийн сайхан нь юм. Орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглаж ирээдүйд бүтээн босгох зүйлийг бодитоор харуулах зөв хэдий ч миний хувьд гараар зурах, өнгөөр ялгаж харуулсан зураглалыг илүүд үздэг. Дараа түүнийгээ бодит болсон байхыг харах бас сайхан байдаг шүү. Харин гайхалтай бүтээл гэдэг олон зүйлийг балансыг таруулсан, уялдаа холбоотой цогц зүйлийг хэлдэг. Үүнд:

        Би мэргэжлийнхээ хүрээнд жижгээс эхлээд маш том төсөл дээр хүртэл ажиллаж байсан. Жижиг тавиур дээр ямар загвартай шилэн эдлэл байршуулж болох эсэхээс эхлээд ногоон байгууламжийн архитектурын зураг, барилга угсралтын зураг гэх олон ажлыг хамтаар болон ганцаараа хийж гүйцэтгэж байсан. Жишээлбэл: Lake of Como, Sardinia, Tuscany, Alps, French CoteD’azure, Russia, Balcans)

        Энэ бүх зүйл зөвхөн миний хүссэн болоод хийсэн зүйлүүд биш юм. Ард нь менежмент, маркетингийн маш том баг ажиллаж байдгыг хэлэх хэрэгтэй. Төслийн төгсгөлд бүтээн байгуулсан зүйлүүдээ тайлагнах, хэрэглэгчдэд танилцуулах өдөр маш их сэтгэл догдолдог. Захиалагч маань сэтгэл хангалуунаар хүлээн авч намайг найзаа гээд бусдад танилцуулахад маш сайхан байдаг. Танилцуулсан хүмүүсээс дараагийн хамтран ажиллах санал ирдэг их сайхан. Энэ бол миний мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь дээ.

        Сүүлийн үед Монголын барилгын салбар хурдацтайгаар хөгжиж дэвшиж байна гэж ойлгож байна. Таны бодлоор?

        Аливаа улс орны хувьд барилгын салбар хөгжинө гэдэг нь тухайн улс хөгжиж буйн хамгийн том жишээ болж өгдөг. Монгол улсын хувьд барилгын салбар хөгжихөд маш хүнд нөхцөлтэй ч маш хурдацтай хөгжиж дэвшиж байгаа мэт санагдсан. Хот доторхи хүн амын төлөвлөрөлт их байгаа ч аль ч улсын барилгын салбарын хөгжил энэ замаар бий болдог. Европ ч гэсэн яг л энэ жишгээр хөгжиж байсныг бид түүхээс нь харж болноо. Хүнээ дээдэлсэн барилга төлөвлөлтийн цаашдын хөгжил нь хотоос зайдуу байхаар хийгдэх юм шиг санагдсан. Учир нь тэрэн ч зөв юм, хамгийн сайхан төсөл барихад хүрээлэн буй орчин, зам тээвэр чухал юм. Тэсо корпорациас хэрэгжүүлж буй “Sky Garden” төсөл нь хотоос тийм ч хол биш мөртлөө байгалийн сайханд төлөвлөгдсөн зам тээвэр сайтай, хажуудаа маш том цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор надад маш их таалагдсан. Учир нь миний хувьд ногоон байгууламжтай хотхоны зураг төсөл гаргах, хамтран ажиллахад таатай байдаг. Итали улсад архитектор зураг төсөл хийдэг хүмүүсийн хувьд нэг батлагдсан зүйл байдаг. “Эргэн тойрон дахь ногоон байгууламж ямарч муу, хуучин байшиныг чимэж чаддаг гэсэн агуулга юм.

        Мөн Итали улсад газрын байдлаас хамаарч барилгын босоо төвшин дэхь ногоон байгууламж ихээр төлөвлөгддөг. Тийм төлөвлөлт бүхий хэд хэдэн төсөл дээр хүртэл ажиллаж байлаа. Яг үүнтэй ажил SkyGarden төсөл нь архитекторын шинэ шийдлийг нэвтрүүлж байгаа нь маш их таалагдаж байгаа. Өндөр барилгын босоо төвшинд дагуу ногоон байгууламж хөгжүүлэх юм бол яг л тэнгэрлүү тэмүүлж буй нэгэн том мод шиг л харагдана гэж бодож байна.

        Дэлхий нийтийн барилгын чиг хандлага sustainability буюу “тогтвортой хөгжил” гэх үгтэй салшгүй  холбоотой юм. Энэ хандлага ч дэлхий нийтэд трэнд болоод эхлэх шиг боллоо. Тэнгэр баганадсан барилгын үе өнгөрчээ. Үнэтэй эд материал ашигласан мөн байгальд ээлтэй технологи нэвтрүүлсэн гэх энгийн менежмент нь урт хугацааны туршид өрсөлдөх чадвар  багатай байгаад байна. Хүний өдөр тутмын амьдралыг дэмжсэн хувь хүнийг хөгжүүлсэн тогтвортой төлөвлөлт дэлхийн барилгын салбарыг тодорхойлж байна. Монгол улсын хувьд ард иргэдээ дэмжсэн урт хугацааны бүтээн байгуулалт эхлүүлэх цаг нь болсон гэж харж байна. Үүнд: УЛС – АРД ИРГЭД – БАРИЛГЫН КОМПАНИ –н хувьд аль аль ашигтай байхаар төлөвлөж хийх хэрэгтэй. Энэ бүхэн тун удахгүй эхлэнэ гэдэгт итгэлтэй ба

        Одоогийн баригдаж буй барилга, хийгдэж буй ажлууд маань бүгд л хүүхдэд ээлтэй, ирээдүйгээ хайрласан, хойч үедээ сайн сайхан зүйлийг үлдээсэн төслүүд байгаа. Ийм сайхан төсөл дээр ажиллах сэтгэлд хүртэл сайхан байдаг. Миний түрүүний ярьсан “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” гэх агуулгын суурь ойлголт нь хүүхэд юм. Учир нь бид бүгд сайхан амьдрах ёстой гээд хойч үедээ үнс нурам үлдээж болохгүй юм. Хэдэн жилийн өмнө Москва хотод нэгэн төсөл эхлүүлсэн юм. Тухайн барилгын амьдрах орчныг мөн хүүхдэд ээлтэй байдлаар шийдэж өгсөн. Эргэн тойронд байрлах хурдны том замуудыг аюулгүй гүүрэн гарцаар шийдэж өгсөн нь хэрэглэгчдэд маш их таалагдаж хормын дотор борлуулагдаж байсан. Эрэлт хэрэгцээ байгаа учраас дэлхий нийтийн чиг хандлага sustainability буюу тогтвортой хөгжилрүү тэмүүлж байна.

        “Скай Гарден” төсөл дээр хамтран ажилласанд маш их баяртай байгаа. Миний нүдээр харсанаар төслийн хамгийн чухал зүйл нь:

        Монголчуудын хүн ам өдрөөс өдөрт өссөн нэмэгдэж байгаа гэж сонссон. Түүний хирээр хүүхдэд аюултай олон гэмт хэрэг гарч байсныг санаж байна. Хүүхдүүд амьдарч буй орчиндоо аюулгүй амьдарч аз жаргалаар дүүрэн байх ёстой. Гэрэлтүүлгийн шийдэл, Камержуулах систем, автомашины урсгал гэх бүх зүйлийг сайтар бодож төлөвлөсөн.

        Орчин үеийн ногоон байгууламжийг 2 төрлийн шилдэг шийдлийг зэрэг нэвтрүүлж буй анхны хотхон гэж хэлж болох юм. Гэртээ ногоон байгууламжтай, өндөр барилгын 1 давхар 4 улиралын цэцэрлэгтэй, хотхоны гадна салхилах талбай цэцэрлэгт хүрээлэнтэй, хотхонтой хил залгаа Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын бүстэй гэхээр хамгийн том давуу тал юм.

        Хэдий хүүхдэд ээлтэй гэж байгаа боловч дотор интерьер дизайн орчин үеийн сонгодог загвартай, ая тухтай, үнэ цэнийг илэрхийлэхүйц байна. Монгол улсын өндөр зэрэглэлийн орчин үеийн орон сууцны жишиг болохуйц төсөл болно гэж хэлж болох юм.

        Монголд ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн барилга байгууламжаар орж үзсэн. Надад нийтлэг нэгэн зүйл ажиглагдсан бусадтайгаа холбоотой байх, орчинтойгоо найзархаг төлөвлөлт дутмаг санагдсан. Учир нь Монголчууд байгальтайгаа маш хүчтэй холбоотой хүмүүс шиг санагддаг гэвч эргэн тойронтойгоо хамааралгүй амьдрах нь элбэг юм. Гэр хорооллоор айлуудаар явж үзсэн. Би тэднийг маш баян, эдэлбэр газартай улс гэж харсан. Гэвч маш өндөр хашаагаар өөрсдийгөө бүсэлж бусадтайгаа харилцаа холбоогүй мэтээр амьдраад байгаа мэт санагдсан. Тун удахгүй энэ байдал өөрчлөгдөх байх.

        Архитектор мэргэжилтэй хүн хамгийн хүнлэг сайхан сэтгэлтэй байх ёстой. Дараа нь  чадвар болон мэдрэмжүүд ордог. Жижиг ч бай, том ч бай хүнийг хэрхэн сайхан амьдруулах тухай ажил тул хүнлэг, энэрэнгүй байх чухал юм. Байнгын санаж явах зүйл гэх бол хэзээд чамд эргэн тойрон дахь орчноо сайхан болгох боломж байгаа гэдгийг санаарай, мөн аливаа ажлыг хамгийн сайнаараа хийж гүйцэтгэх хэрэгтэй. Сайхан ажил дараагийн сайхан ажлын эхлэл тавьдаг юм шүү. Баярлалаа.

        Duplex бол нэг айлын хоёр давхар төлөвлөлт. Гэр бүлээрээ нэг дор амьдарч аль нэг давхраа түрээслэх боломжтой, хувийн орон зайг нэг гэрийн олон хэсэгт бүрдүүлдгээрээ онцлогтой маш бүтээлч сонголт юм.Duplex загварын байрны нэг хэсгийг түрээслэх нь бүтэн нэг байр түрээслэхээс хамаагүй бага зардалтай байдаг. Мөн гэр бүлийн гишүүдээ ойр байлгах, ахмад настан буюу оюутан, онцгой хэрэгцээтэй хүмүүсээ дээд давхарт байлгаж нэг дор амьдарсан ч бие даасан байдлаа бүрэн хадгалах боломжтой. Түүнчлэн таны хувийн орон зайг дээд зэргээр хангах, загварын шинэлэг шийдэлтэй орчиныг мэдрэх, сэтгэл татам харууцад тав тухтай амьдрах зэрэг олон давуу талыг бий болгосон.

        Байрны онцлог:-Богд уул, Туул гол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг харах харууц-Нарны хэт ягаан туяа бууруулагчтай 3 давхар том цонх-Хоёр давхраас шууд холбогдсон 6-7 метр өндөр тааз-Дээд давхраас гэрийн бүх хэсэгрүү харьцах боломж зэрэг олон олон шинэ шийдлүүдийг нэг дор цогцлоосон.

        "Тэсо пропертис" групп O.Couture брэндтэй хамтран зохион байгуулсан “Winter garden” энтертайнмент загварын шоунд урлаг соёлын шилдэг үзүүлбэрүүд, энэ оны загварын тренд танилцуулагдсан ба оройн хамгийн онцлох загвараар “Winter garden” тодорсон. Мөн "Тэсо пропертис" группийн зүгээс  “Sky garden residence” төслөөс хүссэн байраа захиалахад 50 сая төгрөгийн шагналын сантай супер азтанг шалгаруулж эрхийн бичгээр шагналаа.

        Шоуг “Winter garden” гэж нэрийдсэний учир нь  "Тэсо пропертис" группийн Хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий өндөр зэрэглэлийн “Sky Garden Residence” төсөл  Монголын хамгийн анхны ногоон орчин бэлэглэх дэлхийн шилдэг архитекторуудын шийдэл “Winter garden" буюу "Өвлийн цэцэрлэг"-ийг төлөвлөсөн. “Winter garden”-д жилийн 4 улирлын турш ногоон байх 100 орчим нэр төрлийн ургамал байрлах давуу талтай. Тэгэхээр та гэрээсээ холдолгүй модтой уулын бүс дэх цэвэр агаараар амьсгалан эрүүл мэндээ дэмжихээс гадна тэсгим хүйтэн өвлөөр дун ногоон зуны улирлын орчинг мэдрэх боломжтой гэсэн үг юм. Энэ нь шоуны утга санаатай өвөрмөц содон шийдлээрээ бүрэн нийцнэ.

        Богд уулын бэлд, Их Тэнгэрийн аманд, Туул голын хөвөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар бүхий онцлогтой байршилд сүндэрлэж буй хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий өндөр зэрэглэлийн “Sky Garden Residence” төсөл нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 2021 оны III-р улиралд 1-р ээлжийн 4 блок орон сууцны барилгын ажлыг ашиглалтад оруулаад байна.

        Мөн “Sky Garden Residence” төсөл Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй шууд холбогдсон 150 метр урттай Монголын хамгийн анхны дугуйн гүүрэн гарц, Монгол улсын цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран өвлийн хүйтэнд , зуны халуунд ч гадаа гаралгүйгээр хотхоны бүх блокууд руу дамжин орон боломжтой туннель холболт, олон улсад өргөнөөр ашиглагдаж буй “DUAL KEY” өрөөний зохион байгуулалт зэрэг олон шилдэг шийдлүүдийг Монголдоо анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна.

        Төслийн борлуулалтын оффис: “SKY GARDEN RESIDENCE” 203-р байрны 103 тоот

        Холбоо барих утас: 7715-5555