Холбоо барих

Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.












        Монгол Улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж 601
        Тэсо Пропертис
        Харилцагчдын худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.

        Тэсо Пропертис Групп нь дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

        Өнгөрсөн 13 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky Garden Residence”, “Palm Springs resort and villa” “Alpha Zone” хотхон зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.

        Тэсо Рийл Эстэйт
        Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт, маркетинг, хөрөнгийн менежментийг хариуцахын зэрэгцээ зах зээлийн судалгаанаас эхлэн хэрэглэгчид төслийг бүрэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг хянан ажилладаг.

        Тэсо Рийл Эстэйт ХХК нь Тэсо Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт,  маркетингийг хариуцдаг бөгөөд зах зээлийн хэрэглэгчдийн судалгаанаас эхлэн төслийг хүлээлгэж өгөх хүртэл харилцагчийн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх үйл ажиллагааг хариуцан ажилладаг болно. 

        Бид гэр бүл, байгаль дэлхий, цаг хугацааны үнэ цэнийг төсөл бүртээ шингээн бүтээн байгуулдаг.

        Домог Импекс
        Бид 2021 оноос барилгын салбарт шаардлагатай, ОУ-ын стандарт хангасан материалыг импортлон нийлүүлж Итали, Турк, Хятад зэрэг гаднын түнштэй харилцан 30 гаруй төсөлтэй хамтран ажиллаж байна.

        Домог Импекс ХХК нь  2021 онд дотоод болон дэлхийн стандартын техникийн  шаардлагыг  хангасан  барилгын   материалыг Монгол улсын зах зээлд импортлон борлуулах, харилцагч төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бараа материалаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Итали, Турк, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Польш, Япон зэрэг нийт олон арван улстай хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 

        Үүнд: Тэсо Пропертис группийн хэрэгжүүлсэн төслүүд болон   Барилгын материалын үйлдвэрлэлийн “ Тэсо индастриал парк” ХХК-ийн “чулуун хөвөн” болон сэндвичийн хавтангийн үйлдвэр зэрэг бүхий л түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

        ТЭСО Констракшн ХХК
        Олон улсын чанар, стандартыг хангасан орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор Тэсо Констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд ТЭСО Пропертис Группийн ууган компаниудын нэг юм.

        Олон улсын чанар, стандартыг хангасан орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор Тэсо Констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд ТЭСО Пропертис Группийн ууган компаниудын нэг юм. Тус компани нь “Содон Стандарт” цогцолбор хорооллын төслийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан.

        Өнөөдөр Тэсо Констракшн ХХК нь ТЭСО Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүд болон салбар компаниудын үйл ажиллагааг автомашин, механизм, өргөх төхөөрөмжөөр хангах, тэдгээрийн засвар үйлчилгээ, барилга ашиглалтын чиглэлээр мэргэжлийн, туршлагатай баг хамт олноороо тасралтгүй дэмжин ажиллаж байна.

        Тэсо Пропертис Групп нь харилцагч, хамтрагч байгууллагуудынхаа оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, хэрэгжүүлж буй төслүүдэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн урамшуулах зорилгоор “Харилцагч эрхэм” хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг.

        Энэ жилийн хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллаж буй гүйцэтгэгч байгууллагуудын ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, багийн уялдаа холбоог бэхжүүлэх, төсөл хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч талуудын харилцан итгэлцэл, түншлэлийг өргөжүүлэх зорилгоор нөхөрсөг боулингийн тэмцээн зохион байгууллаа.

        Ажил хэрэгч хамтын ажиллагааг спортын эерэг уур амьсгалтай хослуулсан тус арга хэмжээ нь оролцогчдод ажлын орчноос гадуур нэг баг болон нэгдэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжийг бүрдүүлэв. Тэмцээн өрсөлдөөнтэй, эрч хүчтэй өрнөхийн зэрэгцээ багийн ажиллагаа, харилцан дэмжлэг, нөхөрлөлийг эрхэмлэсэн уур амьсгал дор амжилттай зохион байгуулагдлаа.

        Арга хэмжээнд Тэсо Пропертис Групптэй олон жилийн турш тогтвортой хамтран ажиллаж буй Дижитал Повер ХХК, Рейж Инвест ХХК, Сэрүүн ХХК, Комфорт Хаус Инженеринг ХХК зэрэг байгууллагаас гадна Группийн хэрэгжүүлж буй гурван төслийн нийт 15 гүйцэтгэгч байгууллагын 50 гаруй ажилтан идэвхтэй оролцлоо.

        Тэмцээний дүнгээр:

        тус тус шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

         

        Төслийн амжилт нь түүнд оролцож буй байгууллага, хүн бүрийн хариуцлага, мэргэжлийн ур чадвар, харилцан итгэлцэл, нэгдмэл ажиллагаанд тулгуурладаг. Энэ утгаараа “Харилцагч эрхэм” хөтөлбөр нь хамтрагч байгууллагуудын хувь нэмрийг үнэлэн урамшуулахаас гадна урт хугацааны, тогтвортой, үр дүнтэй түншлэлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.

        Тэсо Пропертис Групп нь цаашид ч харилцагч, хамтрагч байгууллагуудтайгаа харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын ажиллагааг улам өргөжүүлж, нэгдмэл багийн хүчээр үнэ цэнтэй бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

        Чанартай бүтээн байгуулалтын ард мэргэжлийн багийн нягт хамтын ажиллагаа, төлөвлөлт, хариуцлага, тасралтгүй сайжруулалт байдаг. ТЭСО Пропертис групп-ийн хамт олон төслийн бүхий л үе шатанд нэг зорилгын төлөө ажиллаж, хэрэглэгчдэд үнэ цэнтэй, найдвартай орчныг бүтээхийг зорьдог бөгөөд ТЭСО Пропертис группийн олон төсөл өнөөдөр амжилттай хэрэгжиж, хэрэглэгчдэд үнэ цэнтэй, найдвартай орчныг бүрдүүлж чадсан нь энэхүү багийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.

        Харин энэ амжилтын ард ямар процесс, зохион байгуулалт, төлөвлөлт өрнөдөг вэ? Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн удирдан зохион байгуулж, багуудын уялдаа холбоог хангадаг талаар илүү дэлгэрэнгүй хүргэхээр бид төслийн менежментийн багийн төлөөлөл Ү.Ичинхорлоотой ярилцлаа.

        Та өөрийгөө танилцуулна уу. Та ямар албан тушаалд ажилладаг вэ?

        Намайг Ү.Ичинхорлоо гэдэг. Би ТЭСО Пропертис группт Sky Park төслийн төлөвлөлтийн албанд төлөвлөлтийн менежерээр ажилладаг. Анх 2020 онд төслийн бичиг хэргийн ажилтнаар ажлын гараагаа эхэлж, тасралтгүй 6 жилийн хугацаанд гурван удаа дэвшин ажиллаж байна.

        Та албаныхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулвал?

        Манай баг төслийн хугацаа, төсөв, хэрэгжилтийн явцад хяналт тавихын зэрэгцээ сайжруулалтын ажлуудыг зохион байгуулдаг. Мөн төслийн хууль эрх зүй, гэрээ хэлцэл, албан бичиг, зураг төслийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, оролцогч талуудын хамтын ажиллагааг зохицуулан ажилладаг. Тэр дундаа миний үндсэн үүрэг бол төслийн эхлэлээс ашиглалтад орох хүртэлх бүх үе шатны төлөвлөлтийг боловсруулах, нөөцөө зөв хуваарилах, хэрэгжилтэд хяналт тавих, төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхэд чиглэдэг.

        Таны өдөр тутмын ажлын тань гол хэсгийг юу эзэлдэг вэ?

        Барилгын ажлын явц төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхийг хянах, дүн шинжилгээ хийх нь миний ажлын гол хэсэг. Хэрэв хоцролт үүсвэл шалтгааныг тодорхойлж, нөхөн төлөвлөгөө боловсруулан оролцогч талуудад мэдээлэх шаардлагатай болдог. Төслийн бүх шатанд мэдээллийн урсгал, ажлын уялдаа холбоог хангах нь өдөр тутмын чухал ажил маань болдог.

        Одоо ажиллаж байгаа төсөл болон төслийн онцлог, хэрэгжилтийн талаар хуваалцана уу.

        Sky Park төсөл нь өндөр төвөгшилтэй барилгын төслийн ангилалд багтдаг. Монгол Улсад хэрэгжиж буй орон сууцны төслүүд дундаас метал болон төмөр бетон хосолмол бүтээцтэй 2 төслийн нэг гэдгээрээ онцлог.

        Одоогоор төсөл хэрэгжилтийн шатандаа явж байна. Энэ үед төслийн менежментийн бүх чиг үүргийг нэгдсэн төлөвлөлтөөр удирдах шаардлагатай байдаг. Хугацаа, төсөв, чанар, харилцаа холбоо зэрэг хүчин зүйлсийг зэрэг хянаж ажиллах нь төслийн амжилтын үндэс болдог.

        Төлөвлөлтийн ажлыг хүмүүс ихэвчлэн хэрхэн төсөөлдөг вэ? Бодит байдал дээр ямар процесс явагддаг вэ?

        Ихэнх хүмүүс төлөвлөлтийг зөвхөн хуваарь гаргах ажил гэж ойлгодог. Харин бодит байдал дээр энэ нь төслийн бүх оролцогчийн ажлыг нэг зорилгын дор уялдуулах удирдлагын процесс юм. Төлөвлөлтийн ажил нь мэдээлэл цуглуулах, эрсдэлийг үнэлэх, нөөцийн зохион байгуулалт хийх, гүйцэтгэлийг хянах, шаардлагатай үед төлөвлөгөөг шинэчлэх зэрэг тасралтгүй үргэлжилдэг үйл ажиллагаанаас бүрддэг.

        Амжилттай төслийн хамгийн чухал зүйл таны бодлоор юу вэ?

        Миний бодлоор хамгийн чухал зүйл бол уялдаа холбоо болон харилцаа юм. Нэг багийн ажил хоцрох эсвэл мэдээлэл дутуу дамжихад бусад ажлын хугацаанд шууд нөлөөлдөг. Иймээс бүх оролцогч талууд ижил мэдээлэлтэй, нэг зорилгын төлөө ажиллах нь төслийн амжилтын үндэс болдог.

        Таны ажилд хамгийн их шаардагддаг ур чадвар юу вэ?

        Төлөвлөх, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар хамгийн чухал. Үүнээс гадна харилцааны өндөр ур чадвар шаардлагатай. Учир нь олон баг, олон мэргэжлийн хүмүүсийн ажлыг нэгтгэн зохион байгуулахын тулд мэдээллийг зөв дамжуулах, ойлголцлыг бий болгох хэрэгтэй байдаг.

        Олон албаны ажлыг нэг хугацаанд уялдуулахад хамгийн хэцүү зүйл юу вэ?

        Хамгийн том сорилт нь ажлуудын харилцан хамаарлыг зөв удирдах байдаг. Нэг ажлын хоцролт дараагийн хэд хэдэн ажлын хугацаанд нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс аливаа асуудлыг эрт илрүүлж, шийдвэрлэх хувилбаруудыг шуурхай боловсруулах шаардлагатай болдог. Төслийн амжилт нь зөвхөн нэг багийн бус, бүх оролцогч талын нэгдсэн ажиллагаанаас шалтгаалдаг.

        Таны бодлоор ТЭСО Пропертис группт ажиллахын онцлог юу вэ?

        Манай компанийн хамгийн том давуу тал бол байгууллагын соёл гэж боддог. Ажилтнуудын мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд тогтмол хэрэгждэг.

        Мөн гүйцэтгэлд суурилсан менежментийн тогтолцоо нь хүн бүрт өсөж хөгжих боломж олгодог. ТЭСО Пропертис группийг зөвхөн барилгын компани гэж харахаас илүүтэйгээр олон салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн баг гэж ойлгох нь зөв. Бид чанартай төсөл хэрэгжүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэх зорилгын төлөө хамтран ажилладаг.

        Өдөр тутмын ажлын туршлага, төслийн менежментийн талаарх үзэл бодлоо бидэнтэй хуваалцсан танд баярлалаа.

        Бүтээн байгуулалтын үр дүн зөвхөн барилга байгууламжаар хэмжигдэхгүй, харин түүний ард ажиллаж буй хүмүүсийн ур чадвар, хамтын ажиллагаа, хариуцлагаар тодорхойлогддог бөгөөд мөн төслийн амжилттай хэрэгжилтийн үндэс нь зөв төлөвлөлт, үр дүнтэй хяналт, багийн нэгдмэл ажиллагаа байдаг гэдэг нь энэхүү ярилцлагаас онцлон харагдлаа. Цаашдын ажил, бүтээн байгуулалтын үйлсэд нь танд өндөр амжилт хүсье.

        Төслийн талбай дээр өдөр бүр олон ажил зэрэг өрнөдөг. Тэдгээр ажлын цаана чанар, аюулгүй байдал, стандарт, хэрэглэгчийн итгэл гэсэн чухал үнэ цэнийг хамгаалж байдаг хүмүүсийн нэг бол чанарын инженер юм.

        Чанарын инженерийн ажил нь төслийн хэрэгжилтийн ард чимээгүй боловч хамгийн чухал үүргүүдийн нэг байдаг. Тэдний өдөр тутмын ажилд байгууллагын “чанарыг эрхэмлэх”, “хариуцлагатай байх”, “хамтдаа сайжрах”, “хэрэглэгчийн итгэлийг хамгаалах” соёл бодитоор харагддаг.

        Энэ ярилцлагаар бид чанарын инженерийн өдөр тутмын ажлын онцлог, тулгардаг сорилт, ажилдаа хандах хандлагыг илүү ойроос хүргэхээр Т.Чулуунтулга -тай ярилцлаа.

        Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач. Та ямар албан тушаалд ажилладаг вэ?

        Сайн байна уу. Намайг Т.Чулуунтулга гэдэг. Би ТЭСО Пропертис группт Чанарын инженерээр ажилладаг. 2024 онд ТЭСО Пропертис группт нэгдэж, одоогоор Sky Park төслийн чанарын инженерээр ажиллаж байна.

        Таны ажиллаж байгаа алба нэгжийн үндсэн чиг үүрэг юу вэ?

        Манай алба нь Sky Park төслийн Чанарын алба юм. Бид төслийн хэрэгжилтийн бүхий л үе шатанд хяналт тавьж, ажил гүйцэтгэлийн чанар, норм стандартын шаардлагын нийцлийг хангах чиглэлээр ажилладаг. Түүнчлэн барилгын ажлын чанарт тогтмол хяналт шалгалт хийж, төслийн үйл ажиллагааг батлагдсан стандарт, дүрэм журмын дагуу хэрэгжиж байгааг баталгаажуулан ажилладаг.

        Таны нэг өдрийн ажил юунаас эхлэдэг вэ?

        Тухайн өдрийн ажлын хуваариас хамаараад хяналт шалгалтын төлөвлөгөө гаргаж, төслийн аль хэсэгт ямар төрлийн хяналт шалгалт хийх шаардлагатай байна вэ? гэдгээ тодорхойлон талбайн үзлэг хийж, хяналтын ажлаа хийж эхлэдэг.

        Орон сууц худалдан авахдаа хэрэглэгчид ихэвчлэн  юуг анзааралгүй өнгөрөөдөг вэ?

        Хэрэглэгчдэд зөвлөгөө өгвөл?

        Ихэнх худалдан авагчид орон сууц сонгохдоо өнгө үзэмж, төлөвлөлт, байршил зэрэг нүдэнд шууд харагдах зүйлсэд илүүтэй анхаардаг. Энэ нь мэдээж чухал хэдий ч барилгын урт хугацааны чанар, аюулгүй байдалтай шууд холбоотой гол хүчин зүйлс нь ихэвчлэн далд байдаг.

        Тухайлбал, барилгын үндсэн бүтээц, суурь хийц, инженерийн шугам сүлжээ, цахилгааны монтаж зэрэг далд ажлууд нь тухайн барилгын насжилт, ашиглалтын чанарт хамгийн их нөлөөлдөг. Эдгээрийг хэрэглэгч энгийн нүдээр үнэлэх боломжгүй учраас барилгын компанийн чанарын удирдлагын тогтолцоонд анхаарах нь зүйтэй.

        Хэрэв тухайн компани чанарын менежментийн системийг хэрэгжүүлж, мөрддөг бол далд ажлуудыг барилгын норм, дүрэм, зураг төсөл, холбогдох стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, шаардлагатай баталгаажуулалтыг хийдэг. Энэ нь хэрэглэгчийн хувьд орон сууцны чанар, аюулгүй байдалд итгэх хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болдог.

        Чанарын менежментийн систем яагаад чухал вэ?

        Барилгын чанар нь төслийн аюулгүй байдал, ашиглалтын насжилт, хэрэглэгчийн сэтгэл ханамжтай шууд холбоотой. Иймээс чанарын хяналт нь зөвхөн алдаа илрүүлэх бус, эрсдэлийг урьдчилан сэргийлэх, төслийг шаардлагын түвшинд хэрэгжүүлэхэд чиглэдэг.

        Одоо ажиллаж байгаа төслийнхөө талаар товчхон танилцуулна уу.

        Одоогоор Sky Park төсөл дээр ажиллаж байна. Энэ төсөл нь орчин үеийн шийдэл, өндөр стандарт бүхий цогц бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог.

        Төслийн хэрэгжилтийн явцад чанарын шаардлагыг тогтвортой мөрдүүлэх, гүйцэтгэлийн үе шат бүрт хяналт тавих, холбогдох багуудтай уялдаа холбоотой ажиллах нь миний үндсэн зорилго байдаг.

        Чанарын хяналтын ажилд хамгийн их анхаардаг зүйл юу вэ?

        Урьдчилан сэргийлэх хяналт хамгийн чухал. Асуудал гарсны дараа засахаас илүүтэйгээр эрсдэлийг эрт илрүүлж, алдаа гарахаас өмнө шийдвэрлэх нь төслийн хугацаа, төсөв, чанарт эерэг нөлөө үзүүлдэг. Мөн техникийн мэдлэгээс гадна хариуцлага, нягт нямбай байдал, асуудал шийдвэрлэх чадвар маш чухал. Мөн олон талын оролцогчтой хамтран ажилладаг учраас харилцаа, зохион байгуулалтын ур чадвар чухал байдаг.

        Ажлынхаа хамгийн үнэ цэнтэй хэсгийг юу гэж хардаг вэ?

        Барилга чанарын шаардлага хангасан, аюулгүй, найдвартай ашиглалтад орж байгааг харах хамгийн том урам болдог. Өөрийн оролцсон бүтээн байгуулалт ирээдүйд олон хүний амьдралын орчин болж байгаагаар бахархдаг.

        Таны хувьд ТЭСО Пропертис группт ажиллахын давуу тал юу вэ?

        Мэргэжлийн өсөлтийг дэмждэг орчин нь хамгийн том давуу тал гэж боддог. Ажилтнууд шинэ мэдлэг эзэмшиж, туршлага хуримтлуулах өргөн боломжтой бөгөөд томоохон төслүүд дээр ажиллан өөрийгөө хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байдаг.

        Мөн ажлын явцад асуудал тулгарах, шийдвэрлэх шаардлагатай зүйлс гардаг ч түүнийг буруутгах, алдаа гэж харахаас илүү сайжруулах боломж, шинэ шийдэл бий болгох орон зай гэж хүлээн авдаг нь миний хувьд чухал санагддаг.

        Мөн мэргэжлийн хувьд өсөж хөгжих боломжийг бодитоор олгож, дотоод болон гадаадын сургалтад хамрагдах, шинэ туршлага судлах, ирээдүйн төслүүдэд хэрэгжүүлэх мэдлэг хуримтлуулах зэрэг тасралтгүй суралцах боломжийг олгодог.

        Ажлын байр гэдэг нь зөвхөн үүрэг даалгавраа биелүүлдэг орчин бус, харин хувь хүн тасралтгүй сурч хөгжих, шинэ ур чадвар эзэмших, өөрийгөө сорих боломжийг олгодог орон зай гэж боддог.

        Өдөр тутмын ажлын туршлага, болон төслийн амжилтын үндэс болсон зөв төлөвлөлт, чанарын хяналт, эрсдэлийн удирдлага, багийн уялдаа холбооны ач холбогдлыг онцлон хуваалцсан танд баярлалаа.

        Байгууллагын амжилт зөвхөн барилга байгууламжийн үр дүнгээр хэмжигдэхгүй, харин чанарын тогтолцоо, ажилтнуудын ур чадвар, хариуцлага, хамтын ажиллагаагаар тодорхойлогддог гэдгийг таны ярилцлага, туршлагаас харлаа.

        Цаашдын ажил үйлс, хэрэгжүүлэх төсөл бүр тань өндөр амжилт, бүтээлч үр дүнгээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

         

        “Их барилга 100 жил”-ийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Технологийн долоо хоногийн үеэр “Дэвшилтэт технологи шийдэл” танилцах аялал боллоо. Энэхүү арга хэмжээнд Хот бaйгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон яамны холбогдох албан тушаалтнууд, салбарын инженерүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож, барилгын салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо солилцов.

        Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан салбарын хөгжил, шинэчлэл, дэвшилтэт технологийн хэрэглээг онцлон хэлэлцсэн нь уг арга хэмжээний гол агуулга байлаа. Уулзалтын үеэр мэргэжилтнүүд ногоон барилга, ухаалаг системийн хөгжүүлэлт нь ирээдүйн барилгын салбарын гол чиглэл болохыг тэмдэглэж, энэ нь дэвшилтэт технологид тулгуурлан илүү үр ашигтай, байгальд ээлтэй, хэрэглэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгааг онцолсон юм.

        Танилцах аяллын үеэр оролцогчид томоохон барилга угсралтын явцтай газар дээр нь танилцаж, ашиглагдаж буй орчин үеийн техник, технологийн шийдлүүдийг нүдээр үзэн, үйлдвэрлэл, угсралтын шинэ арга барилтай дэлгэрэнгүй танилцлаа. Энэ хүрээнд Sky Park төсөл нь барилгын салбарын шинэчлэлийн нэгэн тод жишээ болж, шинэлэг инноваци, дэвшилтэт шийдлүүдээ хуваалцсан байна.

        Sky Park төслийн зүгээс барилгын чанар, аюулгүй байдал, үр ашиг, хэрэглэгчийн тав тухыг нэгэн зэрэг хангах шийдлүүдийг нэвтрүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд энэ нь зөвхөн өнөөгийн хэрэгцээг хангаад зогсохгүй ирээдүйн хот байгуулалтын хөгжлийн чиг хандлагатай уялдаж буйг онцолж байна. Мөн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй технологийн шийдлүүд нь барилгын салбарын дижитал шилжилт, ухаалаг төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлоготой нийцэж буйг зохион байгуулагчид болон оролцогчид өндрөөр үнэлэв.

        Ийнхүү “Их барилга 100 жил”-ийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь барилгын салбарын өнгөрсөн түүх, өнөөгийн ололт амжилт, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг нэгтгэн харуулсан, ач холбогдолтой уулзалт боллоо.

        ТЭСО Пропертис Групп жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Харилцагч эрхэм” хөтөлбөрийнхөө хүрээнд 2026 онд хамтран ажиллагч байгууллагуудынхаа Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал буюу ХЭМАБ-ын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “ХАБ Академи”-тай хамтран ХЭМАБ-ын асуудал хариуцсан ажилтан бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

        Энэхүү сургалт нь зөвхөн онолын мэдлэг олгохоос гадна хамтрагч байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх, ажлын байрны эрсдэлийг урьдчилан таних, үнэлэх, бууруулах, хянах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог байв. Барилга, үл хөдлөх хөрөнгө, төсөл хөгжүүлэлтийн салбарт ажиллаж буй байгууллагуудын хувьд хүний амь нас, эрүүл мэнд, ажлын байрны аюулгүй орчин нь хамгийн чухал үнэт зүйлсийн нэг байдаг. Иймээс ХЭМАБ-ын асуудлыг зөвхөн нэг байгууллагын дотоод зохион байгуулалт бус, харин нийт хамтын ажиллагааны сүлжээний хэмжээнд нэг стандартаар хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

        Сургалтын хүрээнд оролцогчид ХЭМАБ-ын хууль эрх зүйн үндсэн ойлголт, аюулын эх үүсвэрийг тодорхойлох аргачлал, эрсдэлийн үнэлгээ хийх арга, осол болон аюултай тохиолдлоос урьдчилан сэргийлэх менежмент, ажлын байрны хяналт шалгалт, ажилтнуудын оролцоо ба хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр мэдлэгээ бататгалаа. Мөн байгууллагын түвшинд ХЭМАБ-ын соёлыг төлөвшүүлэх, удирдлага болон ажилтнуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх, аливаа ажлыг эхлэхээс өмнө эрсдэлийг тооцоолж хэвших дадлыг бий болгох талаар практик ач холбогдол бүхий ойлголтуудыг авсан юм.

        ТЭСО Пропертис Группийн хувьд хамтрагч байгууллагуудынхаа ХЭМАБ-ын ажилтнуудыг чадавхжуулах нь зөвхөн сургалтын нэг удаагийн арга хэмжээ бус, харин хамтын ажиллагааны чанар, хариуцлага, тогтвортой хөгжлийг дэмжих чухал хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Учир нь аливаа төсөл, бүтээн байгуулалтын амжилт нь зөвхөн хугацаа, чанар, үр ашигт үндэслэхээс гадна түүнийг хэрэгжүүлж буй хүн бүрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, хариуцлагатай оролцооноос шууд хамаардаг.

        Хамтрагч байгууллагуудын ХЭМАБ-ын ажилтнуудын ур чадвар нэмэгдсэнээр ажлын талбай болон үйл ажиллагааны орчин дахь эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, ажилтнуудыг зөв чиглүүлэх, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж илүү бүрдэнэ. Мөн ХЭМАБ-ын мэдлэгтэй, хариуцлагатай ажилтан бүр байгууллага дотроо аюулгүй ажиллагааны соёлыг түгээх, бусдыгаа зөв дадалд сургах, ажлын байрны сахилга бат, зохион байгуулалтыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

        Энэхүү сургалтын үр дүнд ТЭСО Пропертис Групп хамтран ажиллагч байгууллагуудын ХЭМАБ-ын оролцоо, хариуцлага, мэргэжлийн ойлголт улам сайжирч, аливаа осол, гэмтэл, аюултай тохиолдлоос урьдчилан сэргийлэх эрсдэлийн менежмент илүү үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэж байна. Цаашид ТЭСО Пропертис Групп нь “Харилцагч эрхэм” хөтөлбөрөөр дамжуулан хамтрагч байгууллагуудаа дэмжих, хамтын ажиллагааны чанарыг сайжруулах, салбарын хэмжээнд аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудаа үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна.

        Ирээдүйн урам зоригийг талбай дээр түгээсэн өдөр

        ТЭСО Пропертис групп нийгмийн хариуцлагын хүрээнд Хасын Хүлэгүүд сагсан бөмбөгийн багтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сагсан бөмбөгийн өдөрлөгийг 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Ерөнхий Боловсролын 75 дугаар сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

         

        Энэхүү өдөрлөг нь сурагч хүүхдүүдэд спортоор дамжуулан өөрийгөө хөгжүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг ойлгох боломжийг олгосноороо онцлог байв. Тэд мэргэжлийн тамирчидтай биечлэн уулзаж, гарын үсэг авч, дурсгалын зураг татуулахын зэрэгцээ тамирчдаас бодит туршлага, зөвлөгөө сонсож, урам зориг авсан юм.

        Өдөрлөгийн уур амьсгал нь зөвхөн спортын үйл ажиллагаа биш, харин хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг дэмжсэн, ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн онцгой мөчүүдээр дүүрэн байлаа.

        ТЭСО Пропертис групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын хөгжил, боловсрол, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа хэрэгжүүлсээр байна.

        "ТЭСО Пропертис" групп нийгмийн хариуцлагын хүрээнд “Хамтдаа Шийд” төслийн хамт олонтой хамтран нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд эвдэрч, хуучирсан сагсан бөмбөгийн талбайг сэргээн засварлаж, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой, аюулгүй орчинг бүрдүүлэн хүлээлгэн өглөө.

        Уг ажлыг хэрэгжүүлэхдээ олон нийтийн санал хүсэлтэд тулгуурлан, хүүхэд залуусын хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэн бөгөөд санал асуулгын үр дүнд хамгийн их дэмжлэг авсан байршилд эхний ээлжийн шинэчлэлийг хийсэн юм. Сэргээн засварлалтын хүрээнд хуучирч эвдэрсэн байгууламжийг буулгаж, стандарт шаардлага хангасан шинэ шийд суурилуулан, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаа.

        Энэхүү үйл ажиллагаагаар бид хотын хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг зорьсон юм.

        Цаашид ТЭСО Пропертис групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн оролцоонд суурилсан, бодит хэрэгцээг шийдвэрлэх төсөл, санаачилгуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байх болно.

        Санал асуулгад идэвхтэй оролцож, үнэтэй саналаа өгсөн нийт иргэд, оршин суугчид та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

        ТЭСО Пропертис группийн 6 дахь орон сууцны төсөл

        CITY ZONE

        Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох яармагт бүтээн байгуулагдаж буй City Zone хотхон нь ТЭСО Пропертис группийн 6 дахь орон сууцны төсөл бөгөөд орчин үеийн цогц төлөвлөлт бүхий 374 айлын хотхон юм. Төслийн хувьд шинэ суурьшлын бүсэд ирээдүйг харсан зөв төлөвлөлттэй, чанартай дэд бүтэц, ухаалаг зохион байгуулалттайгаар төлөвлөн “NEW CONNECTION” концепцтэйгээр хөгжүүлж байгаа бөгөөд энэхүү концепцийн хүрээнд дараах дөрвөн үнэ цэнийг эрхэм болгож байна.

        NEW ENVIRONMENT

         Ерөнхий төлөвлөлт, орчны давуу тал

        Тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан орчин — бүх насныханд зориулагдсан, ухаалаг зохион байгуулалттай. Хотхоны орц, гарцын шийдэл нь автомашины хөдөлгөөнийг оновчтой болгож, чөлөөтэй амьдрах орчныг бүрдүүлнэ. Түүнчлэн шинэ суурьшлын бүс нь газарзүйн тогтцын хувьд салхины урсгал байгалын тогтцоороо агаарын бохирдол, тоос тоосонцоргүй ногоон орчин эрүүл хөрс зэргээрээ амьдархад маш таатай бүс юм.

        NEW CIRCLE

        Бүх үйлчилгээнд ойр хүртээмжтэй байршил

        “20 минутын хот” концепт — сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төвүүд таны амьдралд хамгийн ойр. Өдөр тутмын хэрэгцээгээ цаг алдалгүй, хялбар шийднэ. Энэхүү концепцын зорилго нь оршин суугчид гэрээсээ 20 минутын дотор хэрэгцээт газруудад явганаар хүрч болохуйц орчныг бий болгоход чиглэсэн төлөвлөлт юм. Хотын шинэ суурьшлын бүсэд байрлах уг төсөл нь улсын болон хувийн сургууль, цэцэрлэг болон эмнэлэг, худалдаа үйлчилгээ, соёл амралтын төвүүдэд ойр байрлах нь өдөр тутмын хэрэгцээг хамгийн хүртээмжтэй байдлаар хангах юм.

        NEW STRUCTURE

        Барилгын хийц, архитектур болон интерьерийн шийдэл

        Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэх орчин үеийн барилгын архитектур бүхий зөв зохион байгуулалттай хотхон юм. Нарны гэрэл айл бүрт бүрэн тусахуйц байдлаар барилга хоорондын зайг тооцоолж, гадна орчныг бүхэлд нь харах илүү өргөн тэнүүн саруулхан орон зайг мэдрүүлнэ. Интерьерийн материалыг сонгохдоо дотоод орчны агаарын чанарт муугаар нөлөөлөх химийн ялагаралт бага буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалыг сонгосон. Бүрэн цутгамал хийцтэй учраас 8 балл хүртэлх газар хөдлөлтөд тэсвэртэй.

        NEW EXPERIENCE

        Амьдарлын хэв маяг шинэ туршлагыг тодорхойлно.

        Монгол улсад анх удаа хэрэгжиж буй дүүжин замын тээвэрт хамгийн ойр, төв зам дагуу байрлалтай учраас хотын бүх бүс рүү саадгүй зорчих боломжтой. Энэхүү төсөл нь таны амьдарлын чанарыг шинэ түвшинд ахиулж, шинэ хүрээлэл шинэ боломж шинэ experience бүтээх орчин бүрдүүлэх юм.

        Ийнхүү City Zone хотхон нь байршил, төлөвлөлт, дэд бүтэц, аюулгүй байдал болон амьдралын хэв маягийг цогцоор нь шийдсэн, ирээдүйн хэрэгцээнд нийцсэн, шинэ үеийн хотхоны жишиг төсөл болон хэрэгжиж байна. Мөн тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан орчин, бат бөх хийцлэл, хотын дэд бүтцийн оновчтой шийдлүүд нь энэхүү хотхоны үнэ цэнийг улам нэмэгдүүлж, урт хугацаанд тогтвортой, найдвартай амьдрах орчныг санал болгож буйгаараа онцлог юм.

        SKY PARK – LIVE BEYOND

        ТЭСО Пропертис группийн хэрэгжүүлж буй SKY PARK төсөл нь дэлхийн жишигт нийцсэн чанар, шийдлийг бүрдүүлэх зорилгоор салбартаа тэргүүлэгч олон улсын байгууллагуудтай хамтран бүтээн байгуулалтыг хийж байна.

        SKY PARK төсөл нь инженеринг, архитектур, судалгаа шинжилгээ, фасадны шийдэл, худалдаа үйлчилгээ, ногоон барилгын чиглэлүүдийг цогцоор нь хамарсан цогц бүтээн байгуулалт юм. Төслийг хэрэгжүүлэхдээ тухайн салбар бүртээ олон улсын арвин туршлага, өндөр мэргэжлийн ур чадвартай байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

        Төслийн бүх үе шатанд дэлхийн жишигт нийцсэн стандарт, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн зарчмуудыг нэвтрүүлж, чанар, аюулгүй байдал, урт хугацааны үнэ цэнийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

        ONG & ONG - Барилгын архитектур, дизайн, төлөвлөлтийн салбарт Сингапур улсад тэргүүлэх байр суурьтай компаниудын нэг, “360° цогц шийдэл” үзүүлдэг олон улсын зөвлөх компани “ONG&ONG” групптэй хамтран төслийн консепц болон архитектурын зураг төслийг боловсруулсан.

        HANGXIAO STEEL STRUCTURE - Барилгын метал хийцлэлийн зах зээлд Хятад улсдаа тэргүүлэгч, дэлхийн 70 гаруй улсад олон улсын чанарын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүнийг нийлүүлэгч Hangxiao steel structure үйлдвэртэй хамтран SKY PARK төслийн үндсэн бүтээц болох метал бүтээцийг шийдсэн. Ган төмөр бетон хийцлэл нь зөвхөн ган бус давхар бетон цутгалттай учраас газар хөдлөлт болон галын аюулд тэсвэртэй байдаг. Төмөр бетон хийцлэл нь хэтэрхий хөшүүн байдаг бол ган төмөр бетон хийцлэл нь уян хатан буюу боолтон холбоос, ширээлтэн холбоос нь газар хөтлөлтөд тэсвэртэй байхад нөлөөлдөг. Энэ бүхний нөлөөгөөр барилга бүр бүхэлдээ газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй болж байгаа аж.

        CABR (China Academy of Building Research) нь БНХАУ-ын барилгын салбарын хамгийн том, хамгийн нөлөө бүхий судалгааны байгууллагуудын нэг бөгөөд барилгын технологи, бүтцийн инженерчлэл, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилгын шийдэл, мөн улсын хэмжээний барилгын норм, дүрэм, стандартыг боловсруулах чиглэлээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Олон арван жилийн туршлага, судалгаа шинжилгээнд суурилсан инженерийн шийдлүүдээрээ тус байгууллага нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн.

        CABR нь SKY PARK төслийн барилгын зураг төслийг боловсруулж тэдний боловсруулсан зураг төсөлд орчин үеийн дэвшилтэт инженерчлэл, оновчтой бүтцийн шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй технологиудыг тусгасан нь SKY PARK төслийг олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн цогц бүтээн байгуулалт болгоход бодитой хувь нэмэр оруулж байна.

        JANGHO - Шилэн фасадны дизайн, инженерчлэл, үйлдвэрлэл, суурилуулалт, зөвлөх үйлчилгээ зэрэг барилгын фасад системийн шийдлүүдийг цогцоор нь нийлүүлдэг, Хятад улсад тэргүүлэгч компани болох “JANGHO” групптэй хамтран барилгын гадна шилэн фасадыг хийж гүйцэтгэж байна.

        Барилгын шилэн фасадны онцлог нь гоо зүй, хотын үзэмж талаасаа маш цэвэрхэн хөнгөн харагдуулдаг, 3 давхар шилтэй учраас битүүмжлэл болон барилгын дулаан тусгаарлалт сайтай. Unitized system буюу барилгын талбай руу суурилуулахын өмнө үйлдвэрт урьдчилан бүрэн угсарч битүүмжилсэн хавтан хэсгүүдээс бүрддэг учраас суурилуулалтыг хялбарчилж өгсөн.

        WANDA GROUP – БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө, худалдаа үйлчилгээний салбарт тэргүүлэгчдийн нэг болох Wanda Group нь “Wanda Plaza” худалдаа үйлчилгээний төвийн 500 гаруй салбарыг амжилттай хөгжүүлсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арвин туршлагатай байгууллага юм. Тэдний хэрэгжүүлсэн Wanda Plaza төслүүд нь худалдаа, үйлчилгээ, амралт чөлөөт цаг, амьдрах орчныг нэг дор цогцлоосон шийдлээрээ онцлог бөгөөд хэрэглэгч төвтэй төлөвлөлт, урсгал зохион байгуулалт, орлогын оновчтой бүтэц зэргээрээ салбартаа жишиг тогтоосоор ирсэн.

        SKY PARK төслийн хүрээнд WANDA Group-тэй хамтран төслийн шоппинг моллын төлөвлөлтийг гүйцэтгэж байна. Ийнхүү SKY PARK төсөл нь WANDA Group-ийн дэлхийн туршлага, шийдлүүдийг Монголын зах зээлд нутагшуулж, худалдаа үйлчилгээний салбарт шинэ түвшний стандарт, орчин үеийн жишгийг бий болгох зорилготойгоор хэрэгжиж байна.

        Ийнхүү SKY PARK төсөл нь олон улсын стандарт, дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдлийг Монголын барилгын салбарт нутагшуулж, хэрэглэгчдэд илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй орчныг бүрдүүлэх зорилгоо бодитоор хэрэгжүүлж байна.

         

        Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд сүндэрлэж буй SKY PARK төсөл нь орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний төвийг нэг дор цогцлоосон mixed-use бүтээн байгуулалт юм. Тус төсөл нь ногоон барилгын олон улсын LEED BD+C Gold гэрчилгээг зорин хэрэгжиж буйгаараа Монголын зах зээлд шинэ жишиг тогтоож байна.

        Орчин үеийн хотжилтын чиг хандлага, тав тух, аюулгүй байдал болон байгальд ойр амьдрах хэрэгцээг цогцоор нь шийдсэн SKY PARK төслийн архитектур, төлөвлөлтийн онцлох 5 давуу талыг танилцуулж байна.

        Тогтвортой хөгжилд нийцсэн шийдэл

        SKY PARK нь дэлхийн стандартыг Монголын онцлогт нийцүүлэн, тэргүүлэх инженеринг, архитектурын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй цогц бүтээн байгуулалт юм. Төсөл нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, LEED BD+C Gold стандартын үндсэн шалгуурыг хангахаар төлөвлөгдөн хэрэгжиж байна.

        Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг

        Mixed use (Mall, Residence, Office) цогцоор нь шингээж өгсөн энэхүү шийдэл нь орон сууц, оффис үйлчилгээ, амралт чөлөөт цагийн орон зайг нэг дор цогцлоохоор төлөвлөсөн бүтээн байгуулалт юм. Энэхүү төлөвлөлтийн гол давуу тал нь хүний өдөр тутмын хэрэгцээг төвлөрүүлж, амьдрах, ажиллах, үйлчилгээ авах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэг дор бүрдүүлдэгт оршино.

        Мөн орон зайн зохион байгуулалт, хөдөлгөөн, дэд бүтцийн төлөвлөлтийг ухаалаг байдлаар уялдуулахыг шаарддаг.

        Өөрөөр хэлбэл барилгын доод давхруудад худалдаа, үйлчилгээ, дунд давхруудад оффис, ажлын орчин, дээд давхруудад орон сууц байршуулснаар амьдралын хэмнэл, орчны идэвх уялдаатай болгож, энэ нь оршин суугчид болон хэрэглэгчдийн тав тух, цаг хугацааны хэмнэлтийг нэмэгдүүлж, хотын орчны үр ашигтай, тогтвортой хөгжлийг дэмжих цогц шийдэл болно.

        Ногоон бүс рүү шууд холболт

        Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй шууд холбогдох гүүрэн гарцтайгаараа энэхүү шийдэл онцгой давуу талтай. Ингэснээр оршин суугчид авто зам хөндлөн гарах эрсдэлгүйгээр, аюулгүй бөгөөд тав тухтай орчинд ногоон бүс рүү шууд нэвтрэх боломж бүрдэж байна.

        Энэ нь зөвхөн дэд бүтцийн ухаалаг шийдэл төдийгүй, амьдралын чанарыг мэдэгдэхүйц дээшлүүлэх ач холбогдолтой. Гэр бүлээрээ, ялангуяа хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт салхилж, спортоор хичээллэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Мөн хотын төвийн амьдралын хэмнэлээс түр холдон, байгальд ойр, тайван орчинд амьдрах боломжийг нээж өгч буй нь орчин үеийн хот төлөвлөлтийн хамгийн үнэ цэнтэй шийдлүүдийн нэг юм.

        Ийм зохион байгуулалт нь зөвхөн тухайн орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна оршин суугчдын эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдралын хэв маягийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

        Орчин үеийн хийцлэл, архитектур

        SKY PARK нь орчин үеийн архитектур, шинэлэг дизайн, инженерингийн дэвшилтэт шийдлийг цогцоор нь шингээсэн төсөл бөгөөд барилгын чанар, аюулгүй байдал, урт хугацааны ашиглалтыг бүрэн хангах хийцлэлээрээ онцлог юм.

        Төслийн үндсэн хийцлэл нь ган төмөр бетон бүтэцтэй бөгөөд давхар бетон цутгалтаар бэхжүүлсэн шийдэлтэй. Энэхүү хийц нь уламжлалт төмөр бетон бүтээцээс илүү уян хатан чанартай бөгөөд боолтон болон ширээлтэн холбоосууд нь газар хөдлөлтийн үед ачааллыг шингээх давуу талтай. Үүний үр дүнд барилга нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэрлэх чадварыг хангасан.

        Барилгын фасад нь гоо зүй болон хотын өнгө төрхийг сайжруулах зорилгоор шилэн шийдлийг сонгосон. Гурван давхар шилтэй тул дулаан тусгаарлалт, битүүмжлэл өндөр. Мөн “Unitized system” буюу үйлдвэрт урьдчилан бүрэн угсарч, битүүмжилсэн хавтанг талбайд суурилуулдаг технологи ашигласнаар угсралтын чанар, хурд, нарийвчлалыг нэмэгдүүлсэн.

        Давтагдашгүй байршил, 360° харууц

        Богд уул, Хатан Туул гол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа онцгой байршил нь цэвэр агаар, нам гүм тайван орчныг бүрдүүлнэ.

        Уужим, цэлгэр цонхны шийдэл болон 360° харууц бүхий ухаалаг төлөвлөлтийн ачаар оршин суугчид их хотын өнгө төрх, байгалийн үзэсгэлэнг бүтэн тольдон, алган дээр байгаа мэт мэдрэх боломжтой. Өглөө бүр нарны туяа, орой бүр хотын гэрэл, байгалийн уужим орон зайг нэг дор мэдрүүлэх нь энэхүү төслийн амьдралын онцгой хэв м аягийг бүрдүүлж байна. Энэхүү шийдэл нь зөвхөн амьдрах орчны чанарыг сайжруулаад зогсохгүй, тухайн бүсийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх давуу талтай. Цэвэр агаар, ногоон орчин, амьдралын эрүүл хэв маягийг дэмжсэн энэхүү байршил нь урт хугацааны үнэ цэнийг бүрдүүлдэг.

        ТЭСО Пропертис групп нь үйл ажиллагааныхаа суурь үнэт зүйл болгон “People First” буюу “Хүн төвтэй” хандлагыг тууштай хэрэгжүүлж, хамт олон, харилцагч, хэрэглэгч гэсэн гурван гол оролцогч талын хэрэгцээ, хүлээлтийг нэн тэргүүнд тавин ажилладаг билээ. Энэхүү хандлагын хүрээнд бид зөвхөн үйлчилгээ үзүүлэгч бус, харин хамтдаа үнэ цэн бүтээх урт хугацааны түншлэлийг эрхэмлэдэг. Тиймдээ ч бидний амжилтын нэг чухал тулгуур нь эрхэм харилцагчид маань юм.

        Энэ үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлж буй “Харилцагч эрхэм” хөтөлбөр нь харилцагчдын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, тэдний үнэт хувь нэмрийг үнэлэх, урамшуулах зорилготойгоор хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. 2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилт, ХЭМАБ (Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал), чанарын гүйцэтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр тэргүүлсэн хоёр харилцагчийг “Шилдэг харилцагч”-аар шалгаруулан өргөмжилж, хүндэтгэл үзүүллээ.

        "Хэрэйд Шинэ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Буян-Орших

        "Комфорт хаус инженеринг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Анхбаяр

        Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн шагнал гардуулах ёслол төдий бус, харин хамтын ажиллагааны үнэ цэнийг бататгасан, харилцагчдаа талархан хүндэтгэх, тэдний амжилтыг хамтдаа тэмдэглэх утга учир бүхий онцлох арга хэмжээ болсон юм. Шилдгээр шалгарсан харилцагчид нь зөвхөн өөрсдийн байгууллагын гүйцэтгэлээр бус, салбартаа үлгэр жишээ манлайлагч болж, чанар, аюулгүй ажиллагаа, хариуцлагатай хамтын ажиллагааны стандартыг тодорхойлж чадсанаараа онцлог байлаа.

        Цаашид ТЭСО Пропертис групп нь “Харилцагч эрхэм” хөтөлбөрийг улам боловсронгуй болгон хэрэгжүүлж, харилцагчидтайгаа харилцан итгэлцэлд суурилсан, тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд илүү анхааран ажиллах болно. Бид хамтрагч бүрийнхээ өсөлт, хөгжилд бодит хувь нэмэр оруулж, хамтдаа үнэ цэн бүтээж, ирээдүйг хамтдаа цогцлоохыг зорьж байна.

        “ТЭСО Пропертис групп” – Хүн төвтэй хандлагаар хамтын үнэ цэнийг бүтээнэ.

        ТЭСО Пропертис группийн хүрээнд ажиллаж буй инженерүүдийн мэдлэг, ур чадварыг нэгтгэн хөгжүүлэх, харилцан суралцах орчинг бүрдүүлэх зорилгоор 2024 онд “PRO ENGINEERING CLUB”-г үүсгэн байгуулсан билээ. Энэхүү клуб нь зөвхөн дотоод харилцааг бэхжүүлэхээс гадна инженерүүдийн мэргэжлийн өсөлт, шинэ шийдэл, инновацийг дэмжих чухал платформ болж байна.

        2026 оны “PRO ENGINEERING CLUB” арга хэмжээ нь өмнөх жилүүдийн туршлагад тулгуурлан илүү өргөн цар хүрээтэй, агуулгын хувьд баяжсан хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний гол онцлог нь инженерүүдийн тасралтгүй хөгжлийг дэмжих зорилготой сургалт, судалгаа, хэлэлцүүлгийг нэг дор цогц байдлаар хэрэгжүүлсэнд байв.

        Арга хэмжээний үеэр салбар салбарын туршлагатай инженерүүд, мэргэжилтнүүд нэг дор цугларч, өөрсдийн хэрэгжүүлсэн төсөл, бодит кейсүүдийг танилцуулан, тулгарч байсан сорилт болон түүнийг даван туулсан шийдлүүдээ хуваалцлаа. Мөн оролцогчдын идэвхтэй хэлэлцүүлгийн хүрээнд шинэ санаа, шинэлэг шийдлүүдийг дэвшүүлж, цаашид хэрэгжүүлэх боломжуудыг хамтдаа тодорхойлсон нь арга хэмжээний үр өгөөжийг улам нэмэгдүүлэв.

        Түүнчлэн энэхүү клубийн үйл ажиллагаа нь зөвхөн нэг удаагийн уулзалтаар хязгаарлагдахгүйгээр тогтмол сургалт, воркшоп, мэдлэг солилцох уулзалтуудыг зохион байгуулах замаар инженерүүдийн ажлын гүйцэтгэл, бүтээмжийг бодитоор нэмэгдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр байгууллагын хэмжээнд мэргэжлийн ур чадвар, багийн уялдаа холбоо, инновац шингэсэн шийдлүүдийг бий болгох суурь орчин улам бэхжиж байна.

        “PRO ENGINEERING CLUB - 2026” арга хэмжээ нь инженерүүдийн хамтын хөгжил, мэдлэгийн солилцоог дэмжсэн, байгууллагын соёл болон мэргэжлийн үнэт зүйлсийг бэхжүүлсэн чухал алхам болж, цаашид илүү олон шинэ санаа, бүтээлч шийдлүүдийг төрүүлэх эхлэл боллоо.