Холбоо барих

Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.












        Монгол Улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж 601
        Тэсо Пропертис
        Харилцагчдын худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.

        Тэсо Пропертис Групп нь дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

        Өнгөрсөн 13 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky Garden Residence”, “Palm Springs resort and villa” “Alpha Zone” хотхон зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.

        Тэсо Рийл Эстэйт
        Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт, маркетинг, хөрөнгийн менежментийг хариуцахын зэрэгцээ зах зээлийн судалгаанаас эхлэн хэрэглэгчид төслийг бүрэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг хянан ажилладаг.

        Тэсо Рийл Эстэйт ХХК нь Тэсо Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт,  маркетингийг хариуцдаг бөгөөд зах зээлийн хэрэглэгчдийн судалгаанаас эхлэн төслийг хүлээлгэж өгөх хүртэл харилцагчийн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх үйл ажиллагааг хариуцан ажилладаг болно. 

        Бид гэр бүл, байгаль дэлхий, цаг хугацааны үнэ цэнийг төсөл бүртээ шингээн бүтээн байгуулдаг.

        Домог Импекс
        Бид 2021 оноос барилгын салбарт шаардлагатай, ОУ-ын стандарт хангасан материалыг импортлон нийлүүлж Итали, Турк, Хятад зэрэг гаднын түнштэй харилцан 30 гаруй төсөлтэй хамтран ажиллаж байна.

        Домог Импекс ХХК нь  2021 онд дотоод болон дэлхийн стандартын техникийн  шаардлагыг  хангасан  барилгын   материалыг Монгол улсын зах зээлд импортлон борлуулах, харилцагч төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бараа материалаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Итали, Турк, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Польш, Япон зэрэг нийт олон арван улстай хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 

        Үүнд: Тэсо Пропертис группийн хэрэгжүүлсэн төслүүд болон   Барилгын материалын үйлдвэрлэлийн “ Тэсо индастриал парк” ХХК-ийн “чулуун хөвөн” болон сэндвичийн хавтангийн үйлдвэр зэрэг бүхий л түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

        🌳🌏Biophilic дизайн: Байгальтай холбогдох шинэ эргэлт
        Хүмүүсийн амьдрах орчин технологитой хэт хамааралтай болж байгальтай холбогдох холбоо алдагдах болсон. Гэвч сүүлийн жилүүдэд хүмүүс байгальтай ойр байхын ач холбогдлыг ойлгож эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Biophilic дизайн буюу биофилийн загвар нь бидний эргэн тойрны орчныг байгальтай холбох шинэ шийдэл болсон юм.
        Дээрх дизайныг илтгэх эхний алхам бол амьд мод ургамал. Дотоод орчин буюу гэр, оффистоо мод, ургамал байрлуулах нь хүний амьсгалын замын эрхтнийг сайжруулахад тусалдаг бөгөөд сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг.
        Үүний дараа орчин тойрондоо байгалийн гэрэл тусгах нь нэн чухал. Чанартай цэлгэр цонх ашиглаж байгалийн гэрлийг дотоод орчинд шууд тусгах нь хүний тархины үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг. Байгальтай уялдсан дизайныг бий болгохыг тулд биофилийн дизайныг томоохон барилгууд хэрэгжүүлсээр байна.
        ТЭСО Пропертис групп нь хэрэгжүүлж буй төсөлдөө энэхүү дизайны шийдлийг тусгаж өгсөн нь оршин суугчдынхаа тав тух, эрүүл мэндэд онцгойлон анхаарч бодитоор хэрэгжүүлсэн.
        Biophilic дизайнтай газар амьдарснаар амьдралын хэв маягт орох ТОМ өөрчлөлт:
        🩺Хүний эрүүл мэнд бүтээмжийг дэмждэг.
        🟢Бүтээмж анхаарал төвлөрөл
        🏞Орчны гоо зүй
        🌳Байгальд ээлтэй амьдралын хэв маяг
        ✅Нийгмийн идэвх нэмэгдэнэ
        🖥Технологийн хамаарлаас үүдэлтэй стресс, бухимдал иргэдийн сэтгэл зүй, амьдралын хэв маягт нөлөөлөх сөрөг үр дагаврыг биофилийн дизайн бүрэн утгаар нь өөрчилж, шинэчилж буй нь яах аргагүй дизайны ШИНЭ ЭРГЭЛТ болж байгаа юм.

         

         

        Duplex бол нэг айлын хоёр давхар төлөвлөлт. Гэр бүлээрээ нэг дор амьдарч аль нэг давхраа түрээслэх боломжтой, хувийн орон зайг нэг гэрийн олон хэсэгт бүрдүүлдгээрээ онцлогтой маш бүтээлч сонголт юм.Duplex загварын байрны нэг хэсгийг түрээслэх нь бүтэн нэг байр түрээслэхээс хамаагүй бага зардалтай байдаг. Мөн гэр бүлийн гишүүдээ ойр байлгах, ахмад настан буюу оюутан, онцгой хэрэгцээтэй хүмүүсээ дээд давхарт байлгаж нэг дор амьдарсан ч бие даасан байдлаа бүрэн хадгалах боломжтой. Түүнчлэн таны хувийн орон зайг дээд зэргээр хангах, загварын шинэлэг шийдэлтэй орчиныг мэдрэх, сэтгэл татам харууцад тав тухтай амьдрах зэрэг олон давуу талыг бий болгосон.

        Байрны онцлог:-Богд уул, Туул гол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг харах харууц-Нарны хэт ягаан туяа бууруулагчтай 3 давхар том цонх-Хоёр давхраас шууд холбогдсон 6-7 метр өндөр тааз-Дээд давхраас гэрийн бүх хэсэгрүү харьцах боломж зэрэг олон олон шинэ шийдлүүдийг нэг дор цогцлоосон.