"ТЭСО Пропертис" групп нийгмийн хариуцлагын хүрээнд “Хамтдаа Шийд” төслийн хамт олонтой хамтран нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд эвдэрч, хуучирсан сагсан бөмбөгийн талбайг сэргээн засварлаж, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой, аюулгүй орчинг бүрдүүлэн хүлээлгэн өглөө.

Уг ажлыг хэрэгжүүлэхдээ олон нийтийн санал хүсэлтэд тулгуурлан, хүүхэд залуусын хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэн бөгөөд санал асуулгын үр дүнд хамгийн их дэмжлэг авсан байршилд эхний ээлжийн шинэчлэлийг хийсэн юм. Сэргээн засварлалтын хүрээнд хуучирч эвдэрсэн байгууламжийг буулгаж, стандарт шаардлага хангасан шинэ шийд суурилуулан, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаа.

Энэхүү үйл ажиллагаагаар бид хотын хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг зорьсон юм.
Цаашид ТЭСО Пропертис групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн оролцоонд суурилсан, бодит хэрэгцээг шийдвэрлэх төсөл, санаачилгуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байх болно.
Санал асуулгад идэвхтэй оролцож, үнэтэй саналаа өгсөн нийт иргэд, оршин суугчид та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

ТЭСО Пропертис группийн 6 дахь орон сууцны төсөл
CITY ZONE
Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох яармагт бүтээн байгуулагдаж буй City Zone хотхон нь ТЭСО Пропертис группийн 6 дахь орон сууцны төсөл бөгөөд орчин үеийн цогц төлөвлөлт бүхий 374 айлын хотхон юм. Төслийн хувьд шинэ суурьшлын бүсэд ирээдүйг харсан зөв төлөвлөлттэй, чанартай дэд бүтэц, ухаалаг зохион байгуулалттайгаар төлөвлөн “NEW CONNECTION” концепцтэйгээр хөгжүүлж байгаа бөгөөд энэхүү концепцийн хүрээнд дараах дөрвөн үнэ цэнийг эрхэм болгож байна.

NEW ENVIRONMENT
Ерөнхий төлөвлөлт, орчны давуу тал
Тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан орчин — бүх насныханд зориулагдсан, ухаалаг зохион байгуулалттай. Хотхоны орц, гарцын шийдэл нь автомашины хөдөлгөөнийг оновчтой болгож, чөлөөтэй амьдрах орчныг бүрдүүлнэ. Түүнчлэн шинэ суурьшлын бүс нь газарзүйн тогтцын хувьд салхины урсгал байгалын тогтцоороо агаарын бохирдол, тоос тоосонцоргүй ногоон орчин эрүүл хөрс зэргээрээ амьдархад маш таатай бүс юм.

NEW CIRCLE
Бүх үйлчилгээнд ойр хүртээмжтэй байршил
“20 минутын хот” концепт — сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төвүүд таны амьдралд хамгийн ойр. Өдөр тутмын хэрэгцээгээ цаг алдалгүй, хялбар шийднэ. Энэхүү концепцын зорилго нь оршин суугчид гэрээсээ 20 минутын дотор хэрэгцээт газруудад явганаар хүрч болохуйц орчныг бий болгоход чиглэсэн төлөвлөлт юм. Хотын шинэ суурьшлын бүсэд байрлах уг төсөл нь улсын болон хувийн сургууль, цэцэрлэг болон эмнэлэг, худалдаа үйлчилгээ, соёл амралтын төвүүдэд ойр байрлах нь өдөр тутмын хэрэгцээг хамгийн хүртээмжтэй байдлаар хангах юм.

NEW STRUCTURE
Барилгын хийц, архитектур болон интерьерийн шийдэл
Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэх орчин үеийн барилгын архитектур бүхий зөв зохион байгуулалттай хотхон юм. Нарны гэрэл айл бүрт бүрэн тусахуйц байдлаар барилга хоорондын зайг тооцоолж, гадна орчныг бүхэлд нь харах илүү өргөн тэнүүн саруулхан орон зайг мэдрүүлнэ. Интерьерийн материалыг сонгохдоо дотоод орчны агаарын чанарт муугаар нөлөөлөх химийн ялагаралт бага буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалыг сонгосон. Бүрэн цутгамал хийцтэй учраас 8 балл хүртэлх газар хөдлөлтөд тэсвэртэй.

NEW EXPERIENCE
Амьдарлын хэв маяг шинэ туршлагыг тодорхойлно.
Монгол улсад анх удаа хэрэгжиж буй дүүжин замын тээвэрт хамгийн ойр, төв зам дагуу байрлалтай учраас хотын бүх бүс рүү саадгүй зорчих боломжтой. Энэхүү төсөл нь таны амьдарлын чанарыг шинэ түвшинд ахиулж, шинэ хүрээлэл шинэ боломж шинэ experience бүтээх орчин бүрдүүлэх юм.

Ийнхүү City Zone хотхон нь байршил, төлөвлөлт, дэд бүтэц, аюулгүй байдал болон амьдралын хэв маягийг цогцоор нь шийдсэн, ирээдүйн хэрэгцээнд нийцсэн, шинэ үеийн хотхоны жишиг төсөл болон хэрэгжиж байна. Мөн тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан орчин, бат бөх хийцлэл, хотын дэд бүтцийн оновчтой шийдлүүд нь энэхүү хотхоны үнэ цэнийг улам нэмэгдүүлж, урт хугацаанд тогтвортой, найдвартай амьдрах орчныг санал болгож буйгаараа онцлог юм.
SKY PARK – LIVE BEYOND
ТЭСО Пропертис группийн хэрэгжүүлж буй SKY PARK төсөл нь дэлхийн жишигт нийцсэн чанар, шийдлийг бүрдүүлэх зорилгоор салбартаа тэргүүлэгч олон улсын байгууллагуудтай хамтран бүтээн байгуулалтыг хийж байна.
SKY PARK төсөл нь инженеринг, архитектур, судалгаа шинжилгээ, фасадны шийдэл, худалдаа үйлчилгээ, ногоон барилгын чиглэлүүдийг цогцоор нь хамарсан цогц бүтээн байгуулалт юм. Төслийг хэрэгжүүлэхдээ тухайн салбар бүртээ олон улсын арвин туршлага, өндөр мэргэжлийн ур чадвартай байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Төслийн бүх үе шатанд дэлхийн жишигт нийцсэн стандарт, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн зарчмуудыг нэвтрүүлж, чанар, аюулгүй байдал, урт хугацааны үнэ цэнийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
ONG & ONG - Барилгын архитектур, дизайн, төлөвлөлтийн салбарт Сингапур улсад тэргүүлэх байр суурьтай компаниудын нэг, “360° цогц шийдэл” үзүүлдэг олон улсын зөвлөх компани “ONG&ONG” групптэй хамтран төслийн консепц болон архитектурын зураг төслийг боловсруулсан.

HANGXIAO STEEL STRUCTURE - Барилгын метал хийцлэлийн зах зээлд Хятад улсдаа тэргүүлэгч, дэлхийн 70 гаруй улсад олон улсын чанарын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүнийг нийлүүлэгч Hangxiao steel structure үйлдвэртэй хамтран SKY PARK төслийн үндсэн бүтээц болох метал бүтээцийг шийдсэн. Ган төмөр бетон хийцлэл нь зөвхөн ган бус давхар бетон цутгалттай учраас газар хөдлөлт болон галын аюулд тэсвэртэй байдаг. Төмөр бетон хийцлэл нь хэтэрхий хөшүүн байдаг бол ган төмөр бетон хийцлэл нь уян хатан буюу боолтон холбоос, ширээлтэн холбоос нь газар хөтлөлтөд тэсвэртэй байхад нөлөөлдөг. Энэ бүхний нөлөөгөөр барилга бүр бүхэлдээ газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй болж байгаа аж.

CABR (China Academy of Building Research) нь БНХАУ-ын барилгын салбарын хамгийн том, хамгийн нөлөө бүхий судалгааны байгууллагуудын нэг бөгөөд барилгын технологи, бүтцийн инженерчлэл, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилгын шийдэл, мөн улсын хэмжээний барилгын норм, дүрэм, стандартыг боловсруулах чиглэлээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Олон арван жилийн туршлага, судалгаа шинжилгээнд суурилсан инженерийн шийдлүүдээрээ тус байгууллага нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн.
CABR нь SKY PARK төслийн барилгын зураг төслийг боловсруулж тэдний боловсруулсан зураг төсөлд орчин үеийн дэвшилтэт инженерчлэл, оновчтой бүтцийн шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй технологиудыг тусгасан нь SKY PARK төслийг олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн цогц бүтээн байгуулалт болгоход бодитой хувь нэмэр оруулж байна.

JANGHO - Шилэн фасадны дизайн, инженерчлэл, үйлдвэрлэл, суурилуулалт, зөвлөх үйлчилгээ зэрэг барилгын фасад системийн шийдлүүдийг цогцоор нь нийлүүлдэг, Хятад улсад тэргүүлэгч компани болох “JANGHO” групптэй хамтран барилгын гадна шилэн фасадыг хийж гүйцэтгэж байна.
Барилгын шилэн фасадны онцлог нь гоо зүй, хотын үзэмж талаасаа маш цэвэрхэн хөнгөн харагдуулдаг, 3 давхар шилтэй учраас битүүмжлэл болон барилгын дулаан тусгаарлалт сайтай. Unitized system буюу барилгын талбай руу суурилуулахын өмнө үйлдвэрт урьдчилан бүрэн угсарч битүүмжилсэн хавтан хэсгүүдээс бүрддэг учраас суурилуулалтыг хялбарчилж өгсөн.

WANDA GROUP – БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө, худалдаа үйлчилгээний салбарт тэргүүлэгчдийн нэг болох Wanda Group нь “Wanda Plaza” худалдаа үйлчилгээний төвийн 500 гаруй салбарыг амжилттай хөгжүүлсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арвин туршлагатай байгууллага юм. Тэдний хэрэгжүүлсэн Wanda Plaza төслүүд нь худалдаа, үйлчилгээ, амралт чөлөөт цаг, амьдрах орчныг нэг дор цогцлоосон шийдлээрээ онцлог бөгөөд хэрэглэгч төвтэй төлөвлөлт, урсгал зохион байгуулалт, орлогын оновчтой бүтэц зэргээрээ салбартаа жишиг тогтоосоор ирсэн.
SKY PARK төслийн хүрээнд WANDA Group-тэй хамтран төслийн шоппинг моллын төлөвлөлтийг гүйцэтгэж байна. Ийнхүү SKY PARK төсөл нь WANDA Group-ийн дэлхийн туршлага, шийдлүүдийг Монголын зах зээлд нутагшуулж, худалдаа үйлчилгээний салбарт шинэ түвшний стандарт, орчин үеийн жишгийг бий болгох зорилготойгоор хэрэгжиж байна.

Ийнхүү SKY PARK төсөл нь олон улсын стандарт, дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдлийг Монголын барилгын салбарт нутагшуулж, хэрэглэгчдэд илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй орчныг бүрдүүлэх зорилгоо бодитоор хэрэгжүүлж байна.
Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд сүндэрлэж буй SKY PARK төсөл нь орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний төвийг нэг дор цогцлоосон mixed-use бүтээн байгуулалт юм. Тус төсөл нь ногоон барилгын олон улсын LEED BD+C Gold гэрчилгээг зорин хэрэгжиж буйгаараа Монголын зах зээлд шинэ жишиг тогтоож байна.
Орчин үеийн хотжилтын чиг хандлага, тав тух, аюулгүй байдал болон байгальд ойр амьдрах хэрэгцээг цогцоор нь шийдсэн SKY PARK төслийн архитектур, төлөвлөлтийн онцлох 5 давуу талыг танилцуулж байна.

Тогтвортой хөгжилд нийцсэн шийдэл
SKY PARK нь дэлхийн стандартыг Монголын онцлогт нийцүүлэн, тэргүүлэх инженеринг, архитектурын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй цогц бүтээн байгуулалт юм. Төсөл нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, LEED BD+C Gold стандартын үндсэн шалгуурыг хангахаар төлөвлөгдөн хэрэгжиж байна.

Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг
Mixed use (Mall, Residence, Office) цогцоор нь шингээж өгсөн энэхүү шийдэл нь орон сууц, оффис үйлчилгээ, амралт чөлөөт цагийн орон зайг нэг дор цогцлоохоор төлөвлөсөн бүтээн байгуулалт юм. Энэхүү төлөвлөлтийн гол давуу тал нь хүний өдөр тутмын хэрэгцээг төвлөрүүлж, амьдрах, ажиллах, үйлчилгээ авах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэг дор бүрдүүлдэгт оршино.
Мөн орон зайн зохион байгуулалт, хөдөлгөөн, дэд бүтцийн төлөвлөлтийг ухаалаг байдлаар уялдуулахыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл барилгын доод давхруудад худалдаа, үйлчилгээ, дунд давхруудад оффис, ажлын орчин, дээд давхруудад орон сууц байршуулснаар амьдралын хэмнэл, орчны идэвх уялдаатай болгож, энэ нь оршин суугчид болон хэрэглэгчдийн тав тух, цаг хугацааны хэмнэлтийг нэмэгдүүлж, хотын орчны үр ашигтай, тогтвортой хөгжлийг дэмжих цогц шийдэл болно.

Ногоон бүс рүү шууд холболт
Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй шууд холбогдох гүүрэн гарцтайгаараа энэхүү шийдэл онцгой давуу талтай. Ингэснээр оршин суугчид авто зам хөндлөн гарах эрсдэлгүйгээр, аюулгүй бөгөөд тав тухтай орчинд ногоон бүс рүү шууд нэвтрэх боломж бүрдэж байна.
Энэ нь зөвхөн дэд бүтцийн ухаалаг шийдэл төдийгүй, амьдралын чанарыг мэдэгдэхүйц дээшлүүлэх ач холбогдолтой. Гэр бүлээрээ, ялангуяа хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт салхилж, спортоор хичээллэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Мөн хотын төвийн амьдралын хэмнэлээс түр холдон, байгальд ойр, тайван орчинд амьдрах боломжийг нээж өгч буй нь орчин үеийн хот төлөвлөлтийн хамгийн үнэ цэнтэй шийдлүүдийн нэг юм.
Ийм зохион байгуулалт нь зөвхөн тухайн орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна оршин суугчдын эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдралын хэв маягийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Орчин үеийн хийцлэл, архитектур
SKY PARK нь орчин үеийн архитектур, шинэлэг дизайн, инженерингийн дэвшилтэт шийдлийг цогцоор нь шингээсэн төсөл бөгөөд барилгын чанар, аюулгүй байдал, урт хугацааны ашиглалтыг бүрэн хангах хийцлэлээрээ онцлог юм.
Төслийн үндсэн хийцлэл нь ган төмөр бетон бүтэцтэй бөгөөд давхар бетон цутгалтаар бэхжүүлсэн шийдэлтэй. Энэхүү хийц нь уламжлалт төмөр бетон бүтээцээс илүү уян хатан чанартай бөгөөд боолтон болон ширээлтэн холбоосууд нь газар хөдлөлтийн үед ачааллыг шингээх давуу талтай. Үүний үр дүнд барилга нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэрлэх чадварыг хангасан.
Барилгын фасад нь гоо зүй болон хотын өнгө төрхийг сайжруулах зорилгоор шилэн шийдлийг сонгосон. Гурван давхар шилтэй тул дулаан тусгаарлалт, битүүмжлэл өндөр. Мөн “Unitized system” буюу үйлдвэрт урьдчилан бүрэн угсарч, битүүмжилсэн хавтанг талбайд суурилуулдаг технологи ашигласнаар угсралтын чанар, хурд, нарийвчлалыг нэмэгдүүлсэн.

Давтагдашгүй байршил, 360° харууц
Богд уул, Хатан Туул гол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа онцгой байршил нь цэвэр агаар, нам гүм тайван орчныг бүрдүүлнэ.
Уужим, цэлгэр цонхны шийдэл болон 360° харууц бүхий ухаалаг төлөвлөлтийн ачаар оршин суугчид их хотын өнгө төрх, байгалийн үзэсгэлэнг бүтэн тольдон, алган дээр байгаа мэт мэдрэх боломжтой. Өглөө бүр нарны туяа, орой бүр хотын гэрэл, байгалийн уужим орон зайг нэг дор мэдрүүлэх нь энэхүү төслийн амьдралын онцгой хэв м аягийг бүрдүүлж байна. Энэхүү шийдэл нь зөвхөн амьдрах орчны чанарыг сайжруулаад зогсохгүй, тухайн бүсийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх давуу талтай. Цэвэр агаар, ногоон орчин, амьдралын эрүүл хэв маягийг дэмжсэн энэхүү байршил нь урт хугацааны үнэ цэнийг бүрдүүлдэг.

ТЭСО Пропертис групп нь үйл ажиллагааныхаа суурь үнэт зүйл болгон “People First” буюу “Хүн төвтэй” хандлагыг тууштай хэрэгжүүлж, хамт олон, харилцагч, хэрэглэгч гэсэн гурван гол оролцогч талын хэрэгцээ, хүлээлтийг нэн тэргүүнд тавин ажилладаг билээ. Энэхүү хандлагын хүрээнд бид зөвхөн үйлчилгээ үзүүлэгч бус, харин хамтдаа үнэ цэн бүтээх урт хугацааны түншлэлийг эрхэмлэдэг. Тиймдээ ч бидний амжилтын нэг чухал тулгуур нь эрхэм харилцагчид маань юм.

Энэ үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлж буй “Харилцагч эрхэм” хөтөлбөр нь харилцагчдын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, тэдний үнэт хувь нэмрийг үнэлэх, урамшуулах зорилготойгоор хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. 2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилт, ХЭМАБ (Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал), чанарын гүйцэтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр тэргүүлсэн хоёр харилцагчийг “Шилдэг харилцагч”-аар шалгаруулан өргөмжилж, хүндэтгэл үзүүллээ.

"Хэрэйд Шинэ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Буян-Орших
"Комфорт хаус инженеринг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Анхбаяр
Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн шагнал гардуулах ёслол төдий бус, харин хамтын ажиллагааны үнэ цэнийг бататгасан, харилцагчдаа талархан хүндэтгэх, тэдний амжилтыг хамтдаа тэмдэглэх утга учир бүхий онцлох арга хэмжээ болсон юм. Шилдгээр шалгарсан харилцагчид нь зөвхөн өөрсдийн байгууллагын гүйцэтгэлээр бус, салбартаа үлгэр жишээ манлайлагч болж, чанар, аюулгүй ажиллагаа, хариуцлагатай хамтын ажиллагааны стандартыг тодорхойлж чадсанаараа онцлог байлаа.
Цаашид ТЭСО Пропертис групп нь “Харилцагч эрхэм” хөтөлбөрийг улам боловсронгуй болгон хэрэгжүүлж, харилцагчидтайгаа харилцан итгэлцэлд суурилсан, тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд илүү анхааран ажиллах болно. Бид хамтрагч бүрийнхээ өсөлт, хөгжилд бодит хувь нэмэр оруулж, хамтдаа үнэ цэн бүтээж, ирээдүйг хамтдаа цогцлоохыг зорьж байна.

“ТЭСО Пропертис групп” – Хүн төвтэй хандлагаар хамтын үнэ цэнийг бүтээнэ.
ТЭСО Пропертис группийн хүрээнд ажиллаж буй инженерүүдийн мэдлэг, ур чадварыг нэгтгэн хөгжүүлэх, харилцан суралцах орчинг бүрдүүлэх зорилгоор 2024 онд “PRO ENGINEERING CLUB”-г үүсгэн байгуулсан билээ. Энэхүү клуб нь зөвхөн дотоод харилцааг бэхжүүлэхээс гадна инженерүүдийн мэргэжлийн өсөлт, шинэ шийдэл, инновацийг дэмжих чухал платформ болж байна.

2026 оны “PRO ENGINEERING CLUB” арга хэмжээ нь өмнөх жилүүдийн туршлагад тулгуурлан илүү өргөн цар хүрээтэй, агуулгын хувьд баяжсан хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний гол онцлог нь инженерүүдийн тасралтгүй хөгжлийг дэмжих зорилготой сургалт, судалгаа, хэлэлцүүлгийг нэг дор цогц байдлаар хэрэгжүүлсэнд байв.
Арга хэмжээний үеэр салбар салбарын туршлагатай инженерүүд, мэргэжилтнүүд нэг дор цугларч, өөрсдийн хэрэгжүүлсэн төсөл, бодит кейсүүдийг танилцуулан, тулгарч байсан сорилт болон түүнийг даван туулсан шийдлүүдээ хуваалцлаа. Мөн оролцогчдын идэвхтэй хэлэлцүүлгийн хүрээнд шинэ санаа, шинэлэг шийдлүүдийг дэвшүүлж, цаашид хэрэгжүүлэх боломжуудыг хамтдаа тодорхойлсон нь арга хэмжээний үр өгөөжийг улам нэмэгдүүлэв.

Түүнчлэн энэхүү клубийн үйл ажиллагаа нь зөвхөн нэг удаагийн уулзалтаар хязгаарлагдахгүйгээр тогтмол сургалт, воркшоп, мэдлэг солилцох уулзалтуудыг зохион байгуулах замаар инженерүүдийн ажлын гүйцэтгэл, бүтээмжийг бодитоор нэмэгдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр байгууллагын хэмжээнд мэргэжлийн ур чадвар, багийн уялдаа холбоо, инновац шингэсэн шийдлүүдийг бий болгох суурь орчин улам бэхжиж байна.
“PRO ENGINEERING CLUB - 2026” арга хэмжээ нь инженерүүдийн хамтын хөгжил, мэдлэгийн солилцоог дэмжсэн, байгууллагын соёл болон мэргэжлийн үнэт зүйлсийг бэхжүүлсэн чухал алхам болж, цаашид илүү олон шинэ санаа, бүтээлч шийдлүүдийг төрүүлэх эхлэл боллоо.

SKY PARK төсөл Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн 91 айлын орон сууц, оффис болон худалдаа үйлчилгээний төвөөс бүрдсэн бөгөөд орчин үеийн архитектур дизайны шинэлэг хэв маяг, загвар шийдэл, ур ухааныг шингээсэн Монголын анхны ногоон барилгын LEED BD+C Gold гэрчилгээ авахаар зорьж буй mixed-use төсөл юм.
Төслийн хувьд үндсэн бүтэц болох skypark mall, skypark office, skypark residence, нэмэлтээр sky bridge хэсгүүдээс бүрдэж Live beyond- хязгаараас цааш концепцтэйгээр хөгжүүлж байна.
Phase I буюу Sky Park Residence нь 2027 оны 3-р улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдөж, Sky Park Mall болон Office нь Phase II үе шатанд хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
SKY PARK RESIDENCE | ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
- Нийт айлын тоо: 91
- Нийт давхрын тоо: 24
- Давхарын зохион байгуулалт | 3–15 давхар – 5 айлтай, 16–23 давхар – 3 айлтай, 24 давхар – 2 айлтай
- Өрөөний зохион байгуулалт: 2–5 өрөө, 69.30м² – 275.03м² талбайн сонголттойгоор зах зээлд нэвтрүүлж байна.

SKY PARK ТӨСЛИЙН ЯЛГАРАЛ
Mixed-use буюу олон зориулалттай цогцолбор
Орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний төвийг нэгтгэсэн mixed-use буюу олон зориулалттай цогцолбор нь их хотын хэмнэл, завгүй амьдралын хэв маяг, амарч зугаалах ногоон орчныг хослуулсан төлөвлөлттэй бөгөөд амьдралын шинэ хэв маягт эрүүл, идэвхтэй амьдрах, тав тухтай үйлчилгээ авах, сэтгэлд нийцсэн хөршүүдтэй амьдрах, сонирхол хоббигоо хөгжүүлэх орон зайг цогцлоож өгсөн. Өөрөөр хэлбэл барилгын доод давхруудад худалдаа, үйлчилгээ, дунд давхруудад оффис, ажлын орчин, дээд давхруудад орон сууц байршуулснаар амьдралын хэмнэл, орчны идэвх уялдаатай болгосон.

Тогтвортой хөгжилд нийцсэн
Дэлхийн стандартыг монголын онцлогт тохируулан, тэргүүлэх инженеринг, архитектурын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт. Ногоон барилгын LEED BD+C Gold гэрчилгээ авахаар зорьж буй Монголын анхны mixed-use төсөл болох SKY PARK төслийн барилга төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх бүх шатанд байгаль орчин, эдийн засаг, хүний эрүүл мэндэд ээлтэй шийдлийг хэрэгжүүлснээрээ онцлогтой.

Хамгийн том ногоон байгууламжтай шууд холбогдох гүүрэн гарцтай
Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болох цэвэр агаар, эерэг энерги бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шууд холбогдох гүүрэн гарцаар оршин суугчид аюулгүй замаар гарах боломжийг бүрдүүллээ.
Дашрамд дурдахад дэлхийн томоохон хотуудын цэцэрлэгт хүрээлэнг дагасан бүтээн байгуулалт нь тухайн хотын хамгийн үнэ цэнтэйд тооцогддог, анхны хөрөнгө оруулалтаас 8-20% хүртэлх үнийн өсөлтийг үзүүлдэг онцлогтой.

4-р үеийн худалдаа үйлчилгээний төв
SKY PARK төслийн хувьд Монголд анх удаа 4-р үеийн худалдаа үйлчилгээний төвийг нээхээр төлөвлөөд байна. 4-р үеийн худалдаа үйлчилгээний төв нь хэрэглэгчийн туршлага, амьдралын хэв маяг, технологийг нэгтгэсэн “туршлагад суурилсан” төв байдгаараа онцлогтой.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч энэхүү төвд ирээд зөвхөн худалдан авалт хийхээс гадна ажил, амралт, соёл, спорт, энтертайнмент гээд амьдралын бүх хэрэгцээг нэг дор хангасан орчинд тав тухтай үйлчилгээ авах, сонирхол хоббигоо хөгжүүлэх, дурсамж бүтээх орон зайг цогцлоож өгсөн юм.


БАРИЛГЫН ЧАНАР
Төслийн үндсэн ган төмөр бетон хийцлэл нь зөвхөн ган бус давхар бетон цутгалттай учраас газар хөдлөлт болон галын аюулд тэсвэртэй байдаг. Төмөр бетон хийцлэл нь хэтэрхий хөшүүн байдаг бол ган төмөр бетон хийцлэл нь уян хатан буюу боолтон холбооc, ширээлтэн холбоос нь газар хөтлөлтөд тэсвэртэй байхад нөлөөлдөг. Энэ бүхний нөлөөгөөр барилга бүр бүхэлдээ газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй болж байгаа аж.
Барилгын шилэн фасадны онцлог нь гоо зүй, хотын үзэмж талаасаа маш цэвэрхэн хөнгөн харагдуулдаг материал учраас орчинтойгоо уялдуулан хэт их масслаг байдлыг багасгахын тулд сонгосон. 3 давхар шилтэй учраас битүүмжлэл болон барилгын дулаан тусгаарлалт сайтай. Unitized system буюу барилгын талбай руу суурилуулахын өмнө үйлдвэрт урьдчилан бүрэн угсарч битүүмжилсэн хавтан хэсгүүдээс бүрддэг учраас суурилуулалтыг хялбарчилж өгсөн.

Төслийн судалгаанаас эхлээд барилга угсралт хүртэлх бүхий л үе шатанд хүн төвт төлөвлөлтийг шингээж олон улсын болон дотоодын тэргүүлэх зэргийн компаниудтай хатмран ажилласан. Тухайлбал Хятад улсад “Wanda Plaza” худалдаа үйлчилгээний төвийн 500 гаруй салбарыг хөгжүүлсэн туршлагатай WANDA групптэй хамтран төслийн шоппинг моллын төлөвлөлтийг гүйцэтгэж, барилгын метал хийцлэлийн зах зээлд Хятад улсдаа тэргүүлэгч, дэлхийн 70 гаруй улсад олон улсын чанарын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүнийг нийлүүлэгч HANGXIAO STEEL STRUCTURE үйлдвэртэй хамтран төслийн үндсэн бүтээц болох метал бүтээцийг шийдсэн байна.
Шилэн фасадны дизайн, инженерчлэл, үйлдвэрлэл, суурилуулалт, зөвлөх үйлчилгээ зэрэг барилгын фасад системийн шийдлүүдийг цогцоор нь нийлүүлдэг, Хятад улсад тэргүүлэгч компани болох “JANGHO” групптэй хамтран барилгын гадна шилэн фасадыг хийж гүйцэтгэсэн.
Түүнчлэн барилгын технологи, бүтцийн инженерчлэл, эрчим хүчний хэмнэлт болон Хятад улсын барилгын норм дүрэм болон стандарт боловсруулдаг барилгын салбарын хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй судалгааны байгууллага болох CABR (China Academy of Building Research)-тай хамтран SKY PARK төслийн барилгын зураг төслийг боловсруулсан.



БАЙРШИЛ
Үл хөдлөх хөрөнгийн хувьд хамгийн чухал анхаарах шаардлагатай нь байршил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Богд уулын энгэр, хатан туулын хөвөө, үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа цэвэр агаар, эерэг энерги бүхий онцгой байршилд уужим цэлгэр цонхоор их хотын байгалийн сайхныг бүтэн тольдон алган дээрээ байгаа шиг харах боломжтой 360 харууцтай.
SKY PARK төслийн борлуулалтын албатай холбогдох: 7715-5555
Фэйсбүүк хуудсаар зочлох: sky park mongolia
ТЭСО Пропертис Группийн хамт олон 13 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж, инновац, инженерчлэлийн сэтгэлгээгээр салбартаа шинэ жишиг тогтоон хүн төвт амьдралын хэв маягийг бодитоор бий болгосон төслүүдийг хэрэгжүүлж, дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтын орчин үеийн шийдлийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.

Бид “Хүн төвт" бүтээн байгуулалтыг эрхэм болгож, оюун санаа, инновац, ур чадвар, архитекторын ухаалаг шийдлийг барилга бүтээн байгуулалтаар дамжуулан ирээдүйн хөгжлийн тод өнгийг тодорхойлон ажиллахыг зорьдог.

Инженерчлэлийн сууриар ирээдүйн шийдлүүдийг бүтээн Монгол Улсын хөгжлийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийн хичээн зүтгэж буй та бүхэндээ ажлын эрч хүч, эрүүл энх, амжилт бүтээлийн шинэ замыг хүсэн ерөөхийн зэрэгцээ Монгол Улсын үе үеийн бүтээн байгуулагчид, барилгын салбарт ажиллаж буй нийт мэргэжилтнүүддээ болон ТЭСО ПРОПЕРТИС группт хамтын үнэ цэн бүтээлцэж буй бүх ажилтнууддаа Барилгачдын баярын мэнд дэвшүүлье.

Тэсо Пропертис групп нь Монголын үндэсний өв соёл, уламжлалыг дээдэлж, хадгалан хамгаалахыг эрхэмлэдэг бөгөөд энэ чиглэлд “Өв соёл- эрхэм” гэх кампанит ажлыг тогтмол хэрэгжүүлдэг билээ. Энэхүү кампанит ажил нь ирээдүй хойч үедээ ёс заншил уламжлалаа өвлүүлэн үлдээх, таниулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.

“Өв соёл эрхэм” кампанит ажил нь үндэсний хувцас, ёс заншил, уламжлалт зан үйл, баяр наадмын уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах замаар Монгол хүн бүрд өөрийн өв соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх зорилготой юм. Түүнчлэн Цагаан сар, Наадам зэрэг томоохон баяр ёслолын үеэр өв соёлын үнэ цэнийг онцлон харуулах, сэргээх ажлуудыг зохион байгуулдаг билээ.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрийн гурван наадмын нэг болох Монгол бөхийн өв соёлыг онцолж буй. Энэхүү бүтээлээр дамжуулан Монгол бөхийн эртний түүх, уламжлалт ёс заншил, хүмүүжлийн үнэ цэн, эр зориг, ёс суртахууны илэрхийллийг тодотгон харуулахын зэрэгцээ, өнөө цагт хэрхэн залгамжлан хадгалагдаж, үеийн үед үнэт өв болон үргэлжилж буйг олон нийтэд таниулах ажил юм.
Хэдий монголчууд нүүдэлчин амьдралын хэв маягаас суурин соёлд шилжин, цаг үеийн урсгалд олон зүйл өөрчлөгдөж буй ч язгуур соёл, өв уламжлалаа марталгүй нандигнан хадгалж, бахархал болгон хойч үедээ уламжлуулан өвлүүлж буйг энэхүү кампанит ажлаар илэрхийлэхийг зорьж байна.

Үзэх холбоос: https://www.facebook.com/tesoproperties/videos/1053210390328585
Бид тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль дэлхийд ямар мөрийг үлдээж байгаадаа онцгойлон анхаарч, байгальд ээлтэй, орчинг сайжруулах зорилготой бүтээн байгуулалтуудыг цогцлоохыг эрхэмлэдэг. Энэ хүрээнд бидний тэмүүлж буй зорилго нь байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах явдал юм.
2022 оноос эхлэн бид ногоон ирээдүйг бүтээх зорилгоор олон чиглэлд төлөвлөлт, хөтөлбөрүүдийг боловсруулж эхлүүлсний нэг чухал төсөл нь 2025 онд эхлэх "Sky Park Mixed Use Development" цогц төсөл юм. Энэ төслийн хүрээнд бид байгальд ээлтэй технологи, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх зорилгоор ажиллаж байна. Энэхүү төслийн гол онцлогууд нь байгаль орчинг хадгалах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, усны менежмент, хог хаягдлыг зохицуулах зэрэг экологийн стандартыг баримтлан хэрэгжүүлэхэд оршиж байна.

Бидний зорилго нь байгаль орчныг хамгаалах баталгааг хангаж, ирээдүй хойчдоо цэвэр, эрүүл, ээлтэй ногоон орчныг олгох төсөл болох бөгөөд энэ чиглэлд нэн тэргүүнд анхаарч, шинэлэг технологи, инновацид түшиглэсэн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Ийнхүү хүн ам, эдийн засаг, байгаль дэлхийг зөв тэнцвэртэй байдлаар хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна.

Тэсо пропертис групп “Харилцагч эрхэм-2025” хөтөлбөрийн танилцуулга, үр дүнгийн талаар харилцагч байгууллагуудынхаа удирдлагуудад зориулсан арга хэмжээг үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээ нь бидний харилцагч байгууллагуудын дунд томоохон ач холбогдолтой бөгөөд энэхүү хөтөлбөрөөр бид группийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, хүртээмжтэй байлгахаас гадна тэдгээрийн бизнесийн процессийг сайжруулах, харилцагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн сэтгэл ханамжийн судалгааг “Alpha zone” болон “Sky zone” төслүүдийн нийт 30 гаруй гүйцэтгэгчээс авсан бөгөөд үр дүн нь харилцагчдын санал, зөвлөмж, шаардлагыг цуглуулж, цаашдын хөгжлийн төлөвлөлтөд тусгасан байна. Судалгааны үр дүнд үндэслэн бид удирдлагуудад зориулсан ХЭМАБ сургалт, компанийн ажилчдын дунд quiz night, шилдэг гүйцэтгэгч шалгаруулах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эдгээр арга хэмжээ нь бидний төлөвлөж буй цогц хөтөлбөрийн гол хэсэг бөгөөд байгууллагын бүх шатны ажилтан, удирдлагуудад бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Бидний зорилго нь “Харилцагч эрхэм-2025” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Тэсо пропертис групп цаашдаа зах зээл дээр илүү нэр хүндтэй, харилцагч байгууллагын итгэлийг хамгийн чухал түшүүр болгон улам батжуулна гэдгээ баталгаажуулж байна.
ТЭСО Пропертис группийн хэмжээнд ажиллаж буй нийт инженерүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, дотооддоо мэдлэг мэдээллээ хуваалцаж, хамтдаа өсөн дэвших боломжийг нэмэгдүүлэх зорилгоор
“PRO ENGINEERING COMMUNITY”-г 2024 онд үүсгэн байгуулсан.
“PRO ENGINEERING COMMUNITY” арга хэмжээ нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг арга хэмжээнд "Engineers of The Future 2024”-т шалгарч үргэлжлүүлэн “Pro engineering community”-ийн гишүүн болсон оюутнууд мөн ШУТИС-ийн “Инженер клуб”-ийн оюутнууд оролцож, "ТЭСО Пропертис" группийн ирээдүйн чиг хандлага болон дараагийн шинэ төслүүдтэй танилцлаа. Мөн энэхүү арга хэмжээнд урилгаар “Empasoft instutute of technology” компанийн захирал Н.Энхсайхан хүрэлцэн ирж инженерүүд ажлын байран дээр AI TOOL ашиглах, инженерийн мэргэжилд хиймэл оюун ухааныг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар илтгэл тавилаа.
Ийнхүү цаашид инженерүүдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийг улирал бүр зохион байгуулж ажлын байран дээр сурч хөгжих боломжийг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.

