Холбоо барих

Манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах байдлаар холбогдон авах боломжтой.












        Монгол Улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж 601
        Тэсо Пропертис
        Харилцагчдын худалдан авагчдын онцлог, шаардлагыг сайтар судалсны дүнд хувийн орон зай, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэсэн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гүйцэтгэдэг.

        Тэсо Пропертис Групп нь дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

        Өнгөрсөн 13 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky Garden Residence”, “Palm Springs resort and villa” “Alpha Zone” хотхон зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.

        Тэсо Рийл Эстэйт
        Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт, маркетинг, хөрөнгийн менежментийг хариуцахын зэрэгцээ зах зээлийн судалгаанаас эхлэн хэрэглэгчид төслийг бүрэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг хянан ажилладаг.

        Тэсо Рийл Эстэйт ХХК нь Тэсо Пропертис Группийн хэрэгжүүлж буй төслүүдийн борлуулалт,  маркетингийг хариуцдаг бөгөөд зах зээлийн хэрэглэгчдийн судалгаанаас эхлэн төслийг хүлээлгэж өгөх хүртэл харилцагчийн сэтгэл ханамжтай худалдан авалт хийх үйл ажиллагааг хариуцан ажилладаг болно. 

        Бид гэр бүл, байгаль дэлхий, цаг хугацааны үнэ цэнийг төсөл бүртээ шингээн бүтээн байгуулдаг.

        Домог Импекс
        Бид 2021 оноос барилгын салбарт шаардлагатай, ОУ-ын стандарт хангасан материалыг импортлон нийлүүлж Итали, Турк, Хятад зэрэг гаднын түнштэй харилцан 30 гаруй төсөлтэй хамтран ажиллаж байна.

        Домог Импекс ХХК нь  2021 онд дотоод болон дэлхийн стандартын техникийн  шаардлагыг  хангасан  барилгын   материалыг Монгол улсын зах зээлд импортлон борлуулах, харилцагч төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бараа материалаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Итали, Турк, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Польш, Япон зэрэг нийт олон арван улстай хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 

        Үүнд: Тэсо Пропертис группийн хэрэгжүүлсэн төслүүд болон   Барилгын материалын үйлдвэрлэлийн “ Тэсо индастриал парк” ХХК-ийн “чулуун хөвөн” болон сэндвичийн хавтангийн үйлдвэр зэрэг бүхий л түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

        Бид тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль дэлхийд ямар мөрийг үлдээж байгаадаа онцгойлон анхаарч, байгальд ээлтэй, орчинг сайжруулах зорилготой бүтээн байгуулалтуудыг цогцлоохыг эрхэмлэдэг. Энэ хүрээнд бидний тэмүүлж буй зорилго нь байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах явдал юм.

        2022 оноос эхлэн бид ногоон ирээдүйг бүтээх зорилгоор олон чиглэлд төлөвлөлт, хөтөлбөрүүдийг боловсруулж эхлүүлсний нэг чухал төсөл нь 2025 онд эхлэх "Sky Park Mixed Use Development" цогц төсөл юм. Энэ төслийн хүрээнд бид байгальд ээлтэй технологи, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх зорилгоор ажиллаж байна. Энэхүү төслийн гол онцлогууд нь байгаль орчинг хадгалах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, усны менежмент, хог хаягдлыг зохицуулах зэрэг экологийн стандартыг баримтлан хэрэгжүүлэхэд оршиж байна.

         

        Бидний зорилго нь байгаль орчныг хамгаалах баталгааг хангаж, ирээдүй хойчдоо цэвэр, эрүүл, ээлтэй ногоон орчныг олгох төсөл болох бөгөөд энэ чиглэлд нэн тэргүүнд анхаарч, шинэлэг технологи, инновацид түшиглэсэн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Ийнхүү хүн ам, эдийн засаг, байгаль дэлхийг зөв тэнцвэртэй байдлаар хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна.

        Premier Sports спортын сувагтай хамтран бид “Хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих” зорилготойгаар спортын мэдээ, мэдээллийг шууд дамжуулалт хийх төслийг гүйцэтгэсэн бөгөөд энэ үйл ажиллагаагаараа залуучууд, хүүхдүүдэд спортын соёл, эрүүл мэнд, хамтын ажиллагаа гэх мэт чухал үнэт зүйлсийг дамжуулан ойлгуулахыг зорьж ирсэн.

        Тус төслийн хүрээнд бид гурав жилийн хугацаанд спортын live дамжуулалтыг ивээн тэтгэж, залуу үзэгчдэд хамгийн сүүлийн үеийн спортын үйл ажиллагааг шууд үзүүлэх боломжийг бий болгосон. Хамтын ажиллагааны гол зорилго нь Монголын хүүхэд залуучуудад биеийн тамир, спортын хэтийн төлөвийг таниулах, урамшуулж дэмжихэд оршиж байгаа бөгөөд ингэснээр залуу үеийн ирээдүйд спортын салбарт амжилт гаргах, зөв дадал зуршлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

        Мөн бид Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хамгийн амжилттай багуудын нэг болох Хасын хүлэгүүдийг уламжлалт байдлаар 8 дахь жилдээ ивээн тэтгэн, тэдний спортын замналд дэмжлэг үзүүлж, спортын соёлыг хөгжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн. Энэ хугацаанд Хасын хүлэгүүд үндэсний аварга шалгаруулах тоглолтуудад оролцохоос гадна олон улсын тэмцээнуудад амжилт үзүүлэхийн зэрэгцээ, үүсч буй шинэ залуучуудыг спортын урлагт татан оролцуулж ирсэн. Иймд бидний зорилго нь зөвхөн спортын амжилттай багуудыг дэмжих төдийгүй, спортын соёлыг үндэсний түвшинд өргөжүүлэхэд оршиж байна.

         

        Бид ажилтнуудынхаа сайн-сайхан байдалд нөлөө үзүүлдэг бүхий л талбаруудад онцгойлон анхаарч, талбар бүрд тохирсон үр дүнтэй, оновчтой үйл ажиллагаануудыг тасралтгүй зохион байгуулан ажилладаг.


        Санхүүгийн сайн сайхан байдал


        Бие махбодийн сайн сайхан байдал


        Нийгмийн сайн сайхан байдал


        Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх клуб

        Өөрийн мэргэшсэн чиглэлээр хувийн болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, туршлага солилцох


        Тэмдэглэлт баяр


        Ажил мэргэжлийн сайн сайхан байдал


        Сэтгэлзүйн сайн сайхан байдал

        Ирээдүйн инженерүүдийг бэлтгэх Engineers of the future хөтөлбөр

        “Тэсо Пропертис” группийн хувьд ирээдүйн инженер болох залуучуудынхаа мэргэжлийн ур чадварыг сайжруулах, дэмжих зорилгоор барилгын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд Engineers of the future хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг. 2024 оноос бид Ирээдүйн  инженерүүдэд олон шинэ төсөл дээр ажиллах боломжийг нээж өгсөн билээ.

        Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:

        -Тэсо Пропертис группийн "Pro engineering community" мэргэжлийн клубийн үйл ажиллагаанд оролцох

        - "Pro training" оролцогч нарт зориулсан чиглүүлгийн хөтөлбөр

        -Хувь хүний мэргэжлийн болон хувийн сургалт

        -Ментор (оролцогч бүрт)

        -Ажлын байр санал болгох

        -Гүйцэтгэлийн урамшуулал авах зэрэг давуу талуудтай юм.