SKY PARK – LIVE BEYOND
ТЭСО Пропертис группийн хэрэгжүүлж буй SKY PARK төсөл нь дэлхийн жишигт нийцсэн чанар, шийдлийг бүрдүүлэх зорилгоор салбартаа тэргүүлэгч олон улсын байгууллагуудтай хамтран бүтээн байгуулалтыг хийж байна.
SKY PARK төсөл нь инженеринг, архитектур, судалгаа шинжилгээ, фасадны шийдэл, худалдаа үйлчилгээ, ногоон барилгын чиглэлүүдийг цогцоор нь хамарсан цогц бүтээн байгуулалт юм. Төслийг хэрэгжүүлэхдээ тухайн салбар бүртээ олон улсын арвин туршлага, өндөр мэргэжлийн ур чадвартай байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Төслийн бүх үе шатанд дэлхийн жишигт нийцсэн стандарт, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн зарчмуудыг нэвтрүүлж, чанар, аюулгүй байдал, урт хугацааны үнэ цэнийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
ONG & ONG - Барилгын архитектур, дизайн, төлөвлөлтийн салбарт Сингапур улсад тэргүүлэх байр суурьтай компаниудын нэг, “360° цогц шийдэл” үзүүлдэг олон улсын зөвлөх компани “ONG&ONG” групптэй хамтран төслийн консепц болон архитектурын зураг төслийг боловсруулсан.

HANGXIAO STEEL STRUCTURE - Барилгын метал хийцлэлийн зах зээлд Хятад улсдаа тэргүүлэгч, дэлхийн 70 гаруй улсад олон улсын чанарын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүнийг нийлүүлэгч Hangxiao steel structure үйлдвэртэй хамтран SKY PARK төслийн үндсэн бүтээц болох метал бүтээцийг шийдсэн. Ган төмөр бетон хийцлэл нь зөвхөн ган бус давхар бетон цутгалттай учраас газар хөдлөлт болон галын аюулд тэсвэртэй байдаг. Төмөр бетон хийцлэл нь хэтэрхий хөшүүн байдаг бол ган төмөр бетон хийцлэл нь уян хатан буюу боолтон холбоос, ширээлтэн холбоос нь газар хөтлөлтөд тэсвэртэй байхад нөлөөлдөг. Энэ бүхний нөлөөгөөр барилга бүр бүхэлдээ газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй болж байгаа аж.

CABR (China Academy of Building Research) нь БНХАУ-ын барилгын салбарын хамгийн том, хамгийн нөлөө бүхий судалгааны байгууллагуудын нэг бөгөөд барилгын технологи, бүтцийн инженерчлэл, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилгын шийдэл, мөн улсын хэмжээний барилгын норм, дүрэм, стандартыг боловсруулах чиглэлээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Олон арван жилийн туршлага, судалгаа шинжилгээнд суурилсан инженерийн шийдлүүдээрээ тус байгууллага нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн.
CABR нь SKY PARK төслийн барилгын зураг төслийг боловсруулж тэдний боловсруулсан зураг төсөлд орчин үеийн дэвшилтэт инженерчлэл, оновчтой бүтцийн шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй технологиудыг тусгасан нь SKY PARK төслийг олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн цогц бүтээн байгуулалт болгоход бодитой хувь нэмэр оруулж байна.

JANGHO - Шилэн фасадны дизайн, инженерчлэл, үйлдвэрлэл, суурилуулалт, зөвлөх үйлчилгээ зэрэг барилгын фасад системийн шийдлүүдийг цогцоор нь нийлүүлдэг, Хятад улсад тэргүүлэгч компани болох “JANGHO” групптэй хамтран барилгын гадна шилэн фасадыг хийж гүйцэтгэж байна.
Барилгын шилэн фасадны онцлог нь гоо зүй, хотын үзэмж талаасаа маш цэвэрхэн хөнгөн харагдуулдаг, 3 давхар шилтэй учраас битүүмжлэл болон барилгын дулаан тусгаарлалт сайтай. Unitized system буюу барилгын талбай руу суурилуулахын өмнө үйлдвэрт урьдчилан бүрэн угсарч битүүмжилсэн хавтан хэсгүүдээс бүрддэг учраас суурилуулалтыг хялбарчилж өгсөн.

WANDA GROUP – БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө, худалдаа үйлчилгээний салбарт тэргүүлэгчдийн нэг болох Wanda Group нь “Wanda Plaza” худалдаа үйлчилгээний төвийн 500 гаруй салбарыг амжилттай хөгжүүлсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арвин туршлагатай байгууллага юм. Тэдний хэрэгжүүлсэн Wanda Plaza төслүүд нь худалдаа, үйлчилгээ, амралт чөлөөт цаг, амьдрах орчныг нэг дор цогцлоосон шийдлээрээ онцлог бөгөөд хэрэглэгч төвтэй төлөвлөлт, урсгал зохион байгуулалт, орлогын оновчтой бүтэц зэргээрээ салбартаа жишиг тогтоосоор ирсэн.
SKY PARK төслийн хүрээнд WANDA Group-тэй хамтран төслийн шоппинг моллын төлөвлөлтийг гүйцэтгэж байна. Ийнхүү SKY PARK төсөл нь WANDA Group-ийн дэлхийн туршлага, шийдлүүдийг Монголын зах зээлд нутагшуулж, худалдаа үйлчилгээний салбарт шинэ түвшний стандарт, орчин үеийн жишгийг бий болгох зорилготойгоор хэрэгжиж байна.

Ийнхүү SKY PARK төсөл нь олон улсын стандарт, дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдлийг Монголын барилгын салбарт нутагшуулж, хэрэглэгчдэд илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй орчныг бүрдүүлэх зорилгоо бодитоор хэрэгжүүлж байна.