Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд сүндэрлэж буй SKY PARK төсөл нь орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний төвийг нэг дор цогцлоосон mixed-use бүтээн байгуулалт юм. Тус төсөл нь ногоон барилгын олон улсын LEED BD+C Gold гэрчилгээг зорин хэрэгжиж буйгаараа Монголын зах зээлд шинэ жишиг тогтоож байна.
Орчин үеийн хотжилтын чиг хандлага, тав тух, аюулгүй байдал болон байгальд ойр амьдрах хэрэгцээг цогцоор нь шийдсэн SKY PARK төслийн архитектур, төлөвлөлтийн онцлох 5 давуу талыг танилцуулж байна.

Тогтвортой хөгжилд нийцсэн шийдэл
SKY PARK нь дэлхийн стандартыг Монголын онцлогт нийцүүлэн, тэргүүлэх инженеринг, архитектурын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй цогц бүтээн байгуулалт юм. Төсөл нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, LEED BD+C Gold стандартын үндсэн шалгуурыг хангахаар төлөвлөгдөн хэрэгжиж байна.

Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг
Mixed use (Mall, Residence, Office) цогцоор нь шингээж өгсөн энэхүү шийдэл нь орон сууц, оффис үйлчилгээ, амралт чөлөөт цагийн орон зайг нэг дор цогцлоохоор төлөвлөсөн бүтээн байгуулалт юм. Энэхүү төлөвлөлтийн гол давуу тал нь хүний өдөр тутмын хэрэгцээг төвлөрүүлж, амьдрах, ажиллах, үйлчилгээ авах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэг дор бүрдүүлдэгт оршино.
Мөн орон зайн зохион байгуулалт, хөдөлгөөн, дэд бүтцийн төлөвлөлтийг ухаалаг байдлаар уялдуулахыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл барилгын доод давхруудад худалдаа, үйлчилгээ, дунд давхруудад оффис, ажлын орчин, дээд давхруудад орон сууц байршуулснаар амьдралын хэмнэл, орчны идэвх уялдаатай болгож, энэ нь оршин суугчид болон хэрэглэгчдийн тав тух, цаг хугацааны хэмнэлтийг нэмэгдүүлж, хотын орчны үр ашигтай, тогтвортой хөгжлийг дэмжих цогц шийдэл болно.

Ногоон бүс рүү шууд холболт
Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй шууд холбогдох гүүрэн гарцтайгаараа энэхүү шийдэл онцгой давуу талтай. Ингэснээр оршин суугчид авто зам хөндлөн гарах эрсдэлгүйгээр, аюулгүй бөгөөд тав тухтай орчинд ногоон бүс рүү шууд нэвтрэх боломж бүрдэж байна.
Энэ нь зөвхөн дэд бүтцийн ухаалаг шийдэл төдийгүй, амьдралын чанарыг мэдэгдэхүйц дээшлүүлэх ач холбогдолтой. Гэр бүлээрээ, ялангуяа хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт салхилж, спортоор хичээллэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Мөн хотын төвийн амьдралын хэмнэлээс түр холдон, байгальд ойр, тайван орчинд амьдрах боломжийг нээж өгч буй нь орчин үеийн хот төлөвлөлтийн хамгийн үнэ цэнтэй шийдлүүдийн нэг юм.
Ийм зохион байгуулалт нь зөвхөн тухайн орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна оршин суугчдын эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдралын хэв маягийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Орчин үеийн хийцлэл, архитектур
SKY PARK нь орчин үеийн архитектур, шинэлэг дизайн, инженерингийн дэвшилтэт шийдлийг цогцоор нь шингээсэн төсөл бөгөөд барилгын чанар, аюулгүй байдал, урт хугацааны ашиглалтыг бүрэн хангах хийцлэлээрээ онцлог юм.
Төслийн үндсэн хийцлэл нь ган төмөр бетон бүтэцтэй бөгөөд давхар бетон цутгалтаар бэхжүүлсэн шийдэлтэй. Энэхүү хийц нь уламжлалт төмөр бетон бүтээцээс илүү уян хатан чанартай бөгөөд боолтон болон ширээлтэн холбоосууд нь газар хөдлөлтийн үед ачааллыг шингээх давуу талтай. Үүний үр дүнд барилга нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэрлэх чадварыг хангасан.
Барилгын фасад нь гоо зүй болон хотын өнгө төрхийг сайжруулах зорилгоор шилэн шийдлийг сонгосон. Гурван давхар шилтэй тул дулаан тусгаарлалт, битүүмжлэл өндөр. Мөн “Unitized system” буюу үйлдвэрт урьдчилан бүрэн угсарч, битүүмжилсэн хавтанг талбайд суурилуулдаг технологи ашигласнаар угсралтын чанар, хурд, нарийвчлалыг нэмэгдүүлсэн.

Давтагдашгүй байршил, 360° харууц
Богд уул, Хатан Туул гол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа онцгой байршил нь цэвэр агаар, нам гүм тайван орчныг бүрдүүлнэ.
Уужим, цэлгэр цонхны шийдэл болон 360° харууц бүхий ухаалаг төлөвлөлтийн ачаар оршин суугчид их хотын өнгө төрх, байгалийн үзэсгэлэнг бүтэн тольдон, алган дээр байгаа мэт мэдрэх боломжтой. Өглөө бүр нарны туяа, орой бүр хотын гэрэл, байгалийн уужим орон зайг нэг дор мэдрүүлэх нь энэхүү төслийн амьдралын онцгой хэв м аягийг бүрдүүлж байна. Энэхүү шийдэл нь зөвхөн амьдрах орчны чанарыг сайжруулаад зогсохгүй, тухайн бүсийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх давуу талтай. Цэвэр агаар, ногоон орчин, амьдралын эрүүл хэв маягийг дэмжсэн энэхүү байршил нь урт хугацааны үнэ цэнийг бүрдүүлдэг.
