“Их барилга 100 жил”-ийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Технологийн долоо хоногийн үеэр “Дэвшилтэт технологи шийдэл” танилцах аялал боллоо. Энэхүү арга хэмжээнд Хот бaйгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон яамны холбогдох албан тушаалтнууд, салбарын инженерүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож, барилгын салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо солилцов.

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан салбарын хөгжил, шинэчлэл, дэвшилтэт технологийн хэрэглээг онцлон хэлэлцсэн нь уг арга хэмжээний гол агуулга байлаа. Уулзалтын үеэр мэргэжилтнүүд ногоон барилга, ухаалаг системийн хөгжүүлэлт нь ирээдүйн барилгын салбарын гол чиглэл болохыг тэмдэглэж, энэ нь дэвшилтэт технологид тулгуурлан илүү үр ашигтай, байгальд ээлтэй, хэрэглэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгааг онцолсон юм.

Танилцах аяллын үеэр оролцогчид томоохон барилга угсралтын явцтай газар дээр нь танилцаж, ашиглагдаж буй орчин үеийн техник, технологийн шийдлүүдийг нүдээр үзэн, үйлдвэрлэл, угсралтын шинэ арга барилтай дэлгэрэнгүй танилцлаа. Энэ хүрээнд Sky Park төсөл нь барилгын салбарын шинэчлэлийн нэгэн тод жишээ болж, шинэлэг инноваци, дэвшилтэт шийдлүүдээ хуваалцсан байна.

Sky Park төслийн зүгээс барилгын чанар, аюулгүй байдал, үр ашиг, хэрэглэгчийн тав тухыг нэгэн зэрэг хангах шийдлүүдийг нэвтрүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд энэ нь зөвхөн өнөөгийн хэрэгцээг хангаад зогсохгүй ирээдүйн хот байгуулалтын хөгжлийн чиг хандлагатай уялдаж буйг онцолж байна. Мөн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй технологийн шийдлүүд нь барилгын салбарын дижитал шилжилт, ухаалаг төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлоготой нийцэж буйг зохион байгуулагчид болон оролцогчид өндрөөр үнэлэв.

Ийнхүү “Их барилга 100 жил”-ийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь барилгын салбарын өнгөрсөн түүх, өнөөгийн ололт амжилт, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг нэгтгэн харуулсан, ач холбогдолтой уулзалт боллоо.
