Ирээдүйн урам зоригийг талбай дээр түгээсэн өдөр
ТЭСО Пропертис групп нийгмийн хариуцлагын хүрээнд Хасын Хүлэгүүд сагсан бөмбөгийн багтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сагсан бөмбөгийн өдөрлөгийг 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Ерөнхий Боловсролын 75 дугаар сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь сурагч хүүхдүүдэд спортоор дамжуулан өөрийгөө хөгжүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг ойлгох боломжийг олгосноороо онцлог байв. Тэд мэргэжлийн тамирчидтай биечлэн уулзаж, гарын үсэг авч, дурсгалын зураг татуулахын зэрэгцээ тамирчдаас бодит туршлага, зөвлөгөө сонсож, урам зориг авсан юм.

Өдөрлөгийн уур амьсгал нь зөвхөн спортын үйл ажиллагаа биш, харин хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг дэмжсэн, ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн онцгой мөчүүдээр дүүрэн байлаа.
ТЭСО Пропертис групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын хөгжил, боловсрол, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа хэрэгжүүлсээр байна.
